“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны талаар иргэдэд бүрэн мэдээлэл өгч бүртгэлийг цэгцэлж, нэгдсэн системд оруулахаар тус компанийн мэргэжилтнүүд 16 баг болон хөдөө, орон нутагт ажиллаж байна.
Тус төв нь “Хуримтлалтай хувьцаатай иргэн” аянг өнөөдрөөс эхлэн сарын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Одоогийн байдлаар Увс, Хэнтий, Дундговь, Орхон аймгаас эхэлж буй энэхүү аянаар брокер диллерийн компаниудтай хамтран иргэдэд хувьцааны данс нээж, иргэдийн хувьцааны мэдээллийг баталгаажуулж, зөрчлийг арилгаж, зөвлөгөө өгч буй гэнэ. Өөрөөр хэлбэл, тус компанийнхан 330 сум, 21 аймагт ажиллаж иргэдэд хөрөнгийн зах зээл болон санхүүгийн талаар анхан шатны суурь ойлголт өгөх аж.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.