“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өнөөдөр болж буй УУХҮЯ-ны нээлттэй өдөрлөгийн үеэр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр хурлын эхэнд “Засгийн газрын энэ оны 304-р тогтоолын дагуу тус компани төсөл хэрэгжүүлэгч тусгай зориулалтын компани болох “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 66 хувийг эзэмшихээр болсныг мэдэгдлээ. Төслийг гүйцээн хэрэгжүүлэхэд 690 орчим сая ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаа” гэдгийг тодруулав.
Мөн Засгийн газрын 135-р тогтоолын дагуу Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам тавих ажлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК 156 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байна. Мөн “Монголын Төмөр зам” ХК-ийн үнэт цаасыг худалдан авах замаар нийт 750 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх юм. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орсноор, нэг тонн нүүрсийг хилээр гаргахад 32 ам.доллар төлдөг байсныг 8 ам.доллар болгож, үр ашиг нэмэгдэх юм байна.
Тэрбээр цааш нь мэдэгдэхдээ, “Засгийн газрын 296-р тогтоолд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны өөрчлөлт, иргэдийн бүртгэлийг энэ оны 12-р сарын эхний 7 хоногт багтаан дуусгах үүрэг өгсөн. “Эрдэнэс Тавантолгой”-н IPO гаргахад тогтоогдсон стандартын дагуу бичиг баримт бүрдүүлэх ажил ерөнхийдөө болчихсон.
Засгийн газрын тогтоолын хүрээнд олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарч, нээлттэй компани болох гол зорилготой “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийг байгуулж, олон улсын зөвлөхүүдтэй хамтарч ажиллаж байна. Тус компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад улсын хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө оруулагчдад санал болгож, 70 буюу түүнээс доошгүйг толгой компани эзэмшихээр болсон. Ордын найман лицензийн нэг Зүүн Цанхийн лиценз дээр олон улсын хөрөнгийн бирж дээр хөрөнгө босгоно” гэв.
Цаашид Тавантолгой-Гашуунсухайт болон Тавантолгой-Хангимандал чиглэлд шинээр авто зам тавина. Дээрх ажлыг концессын гэрээгээр хийх бөгөөд хөрөнгө оруулалтыг шийдсэн, зураг төслийн ажил дуусах шатанд явж байгаа аж. Түүнээс гадна жилд 10 сая хүртэл тонн нүүрс угаах хүчин чадал бүхий үйлдвэр, конвейр, усан хангамжийн систем байгуулна. Эдгээр бүтээн байгуулалтын ТЭЗҮ боловсруулах гүйцэтггэгчийг сонгон шалгаруулах ажлыг хийж байгаа юм байна.
“ЭТТ” компани төлөвлөсний дагуу 12.5 сая тонн нүүрс олборлох байсныг давуулан биелүүлж 13.1 сая тонн нүүрс олборлож, 1.5 их наяд төгрөгийн борлуулалтын орлогыг бүрдүүлэх байсныг мөн давуулан биелүүлж 2.1 их наяд төгрөгийн борлуулалт хийжээ. Улсын төсөвт 355 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байснаас 478 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, хагас жилд 677 тэрбум төгрөг буюу цэвэр ашгийн хувь хэмжээг 102 хувиар давуулан биелүүлжээ.
17 цагийн өмнө
19 цагийн өмнө
19 цагийн өмнө
21 цагийн өмнө
21 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.