Онцгой байдлын ерөнхий газар, “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай гамшгаас хамгаалах салбарт ажиллагсдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, чадавхжуулах зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын тэргүүн Т.Мөнгөнбөгж нар гарын үсэг зурсан юм.
Санамж бичгийн хүрээнд БНСУ-ын Бусан хотын Онцгой байдлын газартай хамтарсан “Хөгжлийн нууцаас суралцахуй цогц хөтөлбөр”-өөр алба хаагчдыг чадавхжуулах сургалтад хамруулах, чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2016 олон улсын стандартыг нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээг үзүүлэх, алба хаагчдын гэр бүл рүү чиглэсэн “Хариуцлагатай аав, ээж” хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэхэд хамтран ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30420
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.