С.Зориг агсны хэргийг шалгах Түр хорооны гишүүд өнөөдөр төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэд хэлэхдээ “Монгол Улсын их хурлын тогтоолоор байгуулагдсан түр хорооны гишүүд хүрэлцэн ирээд байна. Түр хороо байгуулагдсан цагаасаа хойш сард 2-оос доошгүй удаа, зарим тохиолдолд гурван удаа хуралдаж, Олон улсын парламентийн холбооны шинжээчдийг Монгол Улсад хоёр удаа авчирч энэ хэрэг дээр албан ёсоор дүгнэлтээ гаргалаа.
Өнөөдөр дүгнэлтээ танилцуулах гэж байна. Түр хорооны дүгнэлт болон Олон улсын Парламентчдийн хүний эрхийн хорооны шийдвэр хоёр 100 хувь санал нэгтэй гарсан гэдгийг хэлье.
Маш тодорхой зүйлүүд дээр дүгнэлтэд хүрсэн.
-Олон улсын Парламентчдийн хүний эрхийн хороо Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэдгийг албан ёсоор тогтоосон гэдгийг бидэнд ирүүллээ. Бид олон улсын парламентийн холбооны дүгнэлттэй санал нэг байна гэдэг дүгнэлтээ гаргалаа.
Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нэн даруй суллаж, шударга бусаар шүүгдэж тамлуулан зовсоны төлөө нөхөн төлбөр олгох нь зүйтэй гэдэг шийдвэрийг Олон улсын парламентийн холбооноос бас гаргасан байна.
С.Зоригийн хэргийг улс төрийн намууд улс төрийн арилжаа наймаанд олон жил ашиглаж ирсэнийг Олон улсын Парламентийн холбоо буруутгаж байгаа төдийгүй албан ёсоор түр хороог Монгол Улсын парламентаас байгуулсныг сайшааж байгаагаа илэрхийлжээ.
С.Зоригийн хэргийг хуурамчаар илрүүлсэн болж хилс хэрэг тулгасан хэргийг илрүүлэхээр ажиллаж байгаа түр хорооны гишүүдийг дарамтлан сүрдүүлж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлжээ.
Хөдлөшгүй хэрэгжүүлэх ёстой үнэн бол энэ гэм хор үйлдээгүй хоёр хүнийг яаралтай суллах ёстой. Жинхэнэ гэмт хэрэгтнүүдийг олж ирлүүлэх ажилдаа яаралтай орох ёстой” гэв.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.