МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбоо ээлжит VII хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болно. Энэ удаагийн хурлаар холбооны Ерөнхийлөгчөө сонгох юм. Ингэхдээ Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг намын дарга нь санал болгодог. Ингэхээр намын дарга У.Хүрэлсүх нэр дэвшигчийн нэрийг санал болгох юм. Тэрбээр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг нэр дэвшүүлэхээр нэрлэжээ.
Дашрамд дурдахад, Сангийн дэд сайд Х.Булгантуяа НАМЭХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ Удирдах зөвлөлд гаргасан билээ. Тэрбээр, энэ тухайгаа “НАМЭХ-ны Удирдах зөвлөлд холбооны ерөнхийлөгчид нэр дэвших өргөдлөө уламжиллаа. Улс төржилгүй ажил хэрэгч байдлаар эмэгтэйчүүд, хүүхдүүдийн төлөө хамтран зүтгэе хэмээн бүсгүйчүүд, намын удирдлагад хандаж буй хүсэлтийг минь НАМЭХ, МАН-ын Удирдах зөвлөл дэмжинэ хэмээн найдаж байна” гэсэн юм.