Монголбанкны удирдлагууд Дэлхийн банкны Дэд Ерөнхийлөгч Жин-Дон Хуа, ОУСК-ийн Дэд Ерөнхийлөгч Нена Стойлкович нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монголбанк болон Дэлхийн банкны хамтын ажиллагаа, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, Нөөцийн удирдлагын “РАМП” хөтөлбөр, Монгол Улс ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн явцын талаар мэдээлэл солилцов.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төсвийн сахилга бат сайжирч, мөнгөний бодлогын үр нөлөө зорилтоо биелүүлж, эдийн засагт сэргэлт бий болсон нааштай үр дүнд хүрч буйг танилцуулаад, хөтөлбөрийг үргэлжлүүлэх шаардлагатайг онцолсон юм.
4 цагийн өмнө
5 цагийн өмнө
8 цагийн өмнө
8 цагийн өмнө
Өчигдөр
87365
30399
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.