Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын аялал жуулчлалын салбартай хийсэн уулзалтын мөрөөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар агаарын тээврийн бүх авиа компаниуд болон аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар агаарын тээвэрлэгч, аялал жуулчлалын бизнес эрхлэгч хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, тулгарч буй бэрхшээлд шийдэл олох, нэг ойлголттой болох цаашлаад Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэх хөтөлбөр, зорилтыг тодорхой болгох асуудлаар санал солилцсон юм.
Түүнчлэн хоёр салбарын хөгжилд хамтын ажиллагаа, төлөвлөгөөг боловсруулж Засгийн газраар батлуулах асуудлыг ярилцлаа. Ингэхдээ дундын сан байгуулж хоёр салбарыг хөгжүүлэхийн тулд татаас өгдөг байх нь зүйтэй гэдэг саналыг агаарын тээвэрлэгчид, аялал жуулчлалын салбарын төлөөллүүд дэвшүүлсэн.
Уулзалтад ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн агаарын тээвэрлэгчдийн тогтмол нислэгийн хуваарь, суудал ашиглалтын судалгааг танилцуулсан. Мөн агаарын тээвэрлэгчид ковидын дараах парк шинэчлэл, шинэ нислэгийн чиглэлийн төлөвлөгөөгөө танилцуулж, мэдээлэл солилцлоо.
Аялал жуулчлалын салбарынхан ИНЕГ-ын даргын дэргэд хоёр салбараас бүрэлдсэн ЗӨВЛӨЛ байгуулж цаашид хамтарсан төлөвлөгөө боловсруулж хамтран ажилладаг байя гэдэг саналыг гаргаж, агентлагын дарга Л.Бямбасүрэн дэмжлээ.
Уулзалтаас гарсан санал дүгнэлтийг яамдууд боловсруулж улмаар Засгийн газраар даруй батлуулахаар төлөвлөж байна.
1 цагийн өмнө
2 цагийн өмнө
5 цагийн өмнө
5 цагийн өмнө
Өчигдөр
87365
30396
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.