ЗГ: 4,911 иргэнд газар үнэгүй өмчлүүлэх шийдвэр гаргажээ

2019-06-28 Засгийн газар

 


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас нийслэлд 2019 онд иргэнд газар өмчлүүлэх хэмжээ, байршил, зориулалтыг тогтоолоо.

Энэ онд есөн дүүргийн 151 байршилд 248.8 га газрыг газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 4,911 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлэхээр төлөвлөсөн байна.

Газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоохдоо НИТХ-аас ирүүлсэн саналыг үндэслэжээ.

Одоогоор нийслэлийн нийт иргэдийн 13.3 хувь буюу 198,237 иргэн 10,530.3 га газрыг өмчилж авсан байна.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.