Монгол банкнаас Капитал банкийг дампууруулах шийдвэр гаргаснаа өчигдөр мэдэгдсэн. Тэгвэл дампуурсан гэх “Капитал” банкинд төрийн 340 тэрбум төгрөг байсныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.
Тодруулбал:
Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум,
Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.9 тэрбум
Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг
ЖДҮХС-гийн 47 тэрбум
Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн 4 тэрбум
МУБИС-ийн 2 тэрбум төгрөг
тус тус байршиж байжээ.
Ингээд нийт төрийн буюу татвар төлөгчдийн хуримтлуулсан 340 орчим тэрбум төгрөг энэ банканд гацсан байна.
Капитал банк 2015 оноос төлбөр хийх чадваргүй болж, эдгээр санхүүжилтийг гаргаж өгөх боломжгүй байсан гэж Сангийн сайд тайлбарлалаа. Тэрээр хуулийн дагуу хурдан шуурхай арга хэмжээ авах нь зөв гэж үзэн, тус банкийг дампууруулах шийдвэрийг гаргасан гэв. Эс бөгөөс хохирол цаашид ч өсөх байсныг онцолсон юм.
“Гэхдээ эдийн засаг өсөж байхад ийм шийдвэр гарч байна. Иймд тус банкны зээлдэгчид зээлээ эргүүлэн төлнө. Мөнгө ууршаад алга болохгүй. Капитал банк үл хөдлөх хөрөнгөтэй нь гарцаагүй. Төсвийн ерөнхийлөн захирагч нарт албан бичиг илгээн, Банкны тухай хуулийн 71.1-т зааснаар 60 хоногийн дотор эрх хүлээн авагчид дээрх хохирлоо барагдуулах хүсэлт буюу нэхэмжлэлээ гаргах үүрэг өгнө. Хэдийгээр энэ банкны дампуурал банкны салбарт нөлөөлөхгүй ч Засгийн газарт өрийн дарамт үүссэн” гэж Ч.Хүрэлбаатар сайд хариуллаа.
ТЭГВЭЛ ТӨРИЙН 340 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ХЭЗЭЭ ЭРГҮҮЛЭН АВАХ ВЭ?
Банкны хөрөнгийг худалдан борлуулсaн орлогоос нэхэмжлэлийн шаардлагыг хангахад доор дурдсан дарааллыг баримтална:
Бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгуулах тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн тухайн банкнаас гаргуулж байсан төлбөр;
Монголбанкны болон эрх хүлээн авагчийн үйл ажиллагааны зардал;
Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч нарын хадгаламжаас бусад банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан даатгагдсан хадгаламж, даатгагдсан хадгаламж эзэмшигчийн шаардах эрхийг шилжүүлсэн авсан Хадгаламжийн даатгалын корпорацийн шаардлага;
Хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгө;
Банкны эрх бүхий албан тушаалтнаас бусад ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй цалин хөлс;
Монголбанкны шаардах эрх бүхий төлбөрийн шаардлага;
Засгийн газарт төлөх өр төлбөр, албан татвар;
Үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар баталгаажаагүй бусад өр төлбөр;
Хоёрдогч өглөг;
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.