Амжилт олсон нэгэн түүх
Олсноо багтааж ядсан баячуудаас мөнгийг нь авах хамгийн амархан арга юу болохыг мэдэх үү. Ердөө л ямар нэг чамин зүйл бүтээгээд өндөр үнэ хэлэх. Хэрэв ингэж чадах юм бол та өөрөө ч гэсэн тэдний эгнээнд нэгдэж болно шүү. Итгэхгүй байна уу. Тэгвэл Францын хөрөнгөтөн Бернар Арногийн түүх бодлыг чинь эрс эргүүлэх болно.
Б.Арно Францын Рубе хэмээн жижиг хотод мэндэлжээ. Ингээд Максанс Дер Мец ахлах сургуулийг дүүргэж, улмаар Политехникийн дээд сургуулийг 1971 онд төгсөн барилгын инженерийн диплом өвөтөлсөн байна. Тэрбээр Билл Гейтс шиг бүх зүйлээ тэгээс эхлээгүй юм. Эцэг нь багахан шиг барилгын компанитай байсан бөгөөд жижгэвтэр барилгын гүйцэтгэл хийн олз ашиг олдог байв. Бернар барилгын сургуульд орсон нь цэвэр эцгийнх нь шийдвэр юм. Түүний сонголт ч зөвдөж Бернар эцгийнхээ байгуулсан жижигхэн компанийг тансаг харш барихад мэргэшсэн хамгийн чадварлаг, баян компани болгож чадсан билээ. Гэхдээ тэрбээр барилгын гол зах зээлээр Францыг бус АНУ-ыг сонгож эрх чөлөөний улсад амжилт олсон юм.
1979 онд эцгийнхээ залгамжлагчаар нэрлэгдсэн Арно төдий л удалгүй, Франсуа Миттераныг Ерөнхийлөгчөөр сонгогдсон жил (1981 онд) Fйrinel компаниа аван АНУ руу цагаачилжээ. Энд тэрбээр компаниа цэвэр орон сууцны байшингаар дагнадаг болгож өөрчлөөд дээр өгүүлсэн “Чамин зүйл бүтээгээд өндөр үнэ хэлэх” зарчимыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэн юм. Өдгөө дандаа баячууд амьдардаг тансаг газрын нэр гэж бүгд мэдэх болсон нарлаг Флоридагийн Вест Палм Бийчийг тэрбээр тансаг хувийн орон сууцны хороолол болгон тохижуулсан бөгөөд өөрсдийгөө баян гэж боддог хүмүүст бодит өртгөөс нь хэд нугалан худалдаж байлаа.
… Тэрбээр “Чамин зүйл бүтээгээд өндөр үнэ хэлэх” зарчимыг АНУ-д ирээд жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэн дандаа баячууд амьдардаг нарлаг Флоридагийн Вест Палм Бийчийг тансаг хувийн орон сууцны хороолол болгон тохижуулсан юм. Бусад орон сууц нэг дахин ашиг авчирч байхад түүний байшин зургаа нугарсан их ашгийг өгдөг байв. Наяад оны дундуур болсон үл хөдлөх хөрөнгийн хямралд АНУ-ын бараг бүх хөрөнгө оруулагчдын үл хөдлөх хөрөнгийн хувьцаа салхинд хийсэхэд Бернар Арно л ганцхан алдагдалгүй үлдсэн юм.
Тэрбээр хэтийдсэн өндөр үнэтэй барилгаа заримдаа төлөөний хүнээрээ худалдаж авахуулаад (өөрөө өөрөөсөө худалдаж аваад) дараа нь бусдад дамжуулан зарах овжин аргуудыг ч чадамгай хэрэглэдэг байжээ. Үүнийг харсан бусад баячууд ч нэгнээсээ дутуу гэж хэлэгдэхгүйн тулд өөр тансаг харшуудыг нь худалдаж авч байх жишээтэй. Сонин хэвлэлүүд баячууд хаана ямар тансаг харш худалдаж авсныг уралдан мэдээлж, Б.Арногийн халаас энэ хэрээр зузаарч байлаа. Наяад оны дундуур болсон үл хөдлөх хөрөнгийн хямралд АНУ-ын бараг бүх хөрөнгө оруулагчдын үл хөдлөх хөрөнгийн хувьцаа облига салхинд хийсэхэд Бернар Арно л ганцхан алдагдалгүй салсанд гайхах зүйлгүй юм. Учир нь бусад орон сууц нэг дахин ашиг авчирдаг бол түүний байшин зургаа нугарсан их ашгийг өгдөг байсан юм. Тэрбээр зөвхөн америкт ч амжилт гаргаагүй юм. Баячууд гэдэг нэгнээсээ илүү гарахыг үргэлж хүсдэг гэдгийг мэдсэн тэрбээр францын социалистууд эдийн засгийн илүү уламжлалт шинжтэй бодлого явуулах болсны дараа 1984 онд эх орондоо эргэн ирж тансаг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Financiиre Agache компанийн захирлаар ажиллах болжээ. Хөрөнгө оруулалтын Лазард банк компанитай хамтран LVMH Буссак компанийг байгуулахдаа тэрбээр тансаг хатагтай нарын хэрэглээ болох Кристиан Диор, Ле Бон Марше компанийн хувьцаагаа л үлдээж бусдыг нь бүгдийг нь зарсан гэдэг.
Харин тэрбээр компани байгуулсан даруйдаа ижил салбарын өрсөлдөгчид болох дарс үйлдвэрлэгч Ален Шевалье, Молт Хеннеси, сүлжмэл эдлэл үйлдвэрлэх тал дээр хүчтэй өрсөлдөгч байсан Луис Вуиттон нарын зөрчилдөөнийг ашиглан заримыг нь өөртөө татаж, холдинг маягийн шинэ компанийг үүсгэн байгуулсан юм. Диор зэрэг брэндийн эрхийг эзэмшдэг асан шинэ групп бусад компаниудынхаа хувьцааг худалдан авч, заримыг нь “газрын хөрснөөс арчиж” орхисон билээ. тансаг хэрэглээний бараагаа үйлдвэрлэхийн зэрэгцээ анх хөл дээр нь босгосон харш барих бизнесээ ч орхилгүй хийсээр явна. Одоо түүний LVMH, Кристиан Диор СА компани Швейцарийн Richemont, Франыцын PPR групптэй эн зэрэгцэн тансаг хэрэглээний бараа үйлдвэрлэгч дэлхийн хамгийн хүчирхэг компанийн нэгд тооцогдсоор байна. Түүний бусад компаниудын дунд урлагийн бүтээлийн дуудлага худалдаа явуулдаг Филлипс де Pury бий.
Хувийн амьдралын хувьд Б.Арно хоёр удаа гэрлэсэн бөгөөд нийт таван хүүхэдтэй болжээ. Хүүхдүүдээс охин Дельфино Арно нь LVMH холдингийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог аж. Харин хоёр дахь эхнэр Элен Мерьсе нь Квебек хотоос гаралтай төгөлдөр хуурч. Ноён Бернар Арно нь дэлхийн хамгийн зартай урлагийн бүтээл цуглуулагчдын нэг юм. Тэрбээр Луис Вуиттон хэмээх санг үүсгэн байгуулсан бөгөөд орчин үеийн урлагаар дагнаж буй залуу зураачдыг уран бүтээлийг нь худалдаж авах замаар дэмжих үйл ажиллагаа явуулдаг юм байна. Энэхүү санд цугларсан бүтээлээр Jardin d’acclimatation хэмээх үзэсгэлэн гаргажээ. Тэрбээр Францын Ерөнхийлөгч Николя Саркозитой эртнээс найзалж анхны эхнэр Сесилии Сиганер-Альбенистайгаа гэрлэхэд нь гэрчээр оролцож байв. Тэрбээр улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тул Францын төрийн дээд шагнал Легионы одонгоор шагнагджээ.
Эх сурвалж: Newsmedia.mn
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.