Засгийн газрын ээлжит хуралдаанаар 14 асуудал хэлэлцэж байна. Өнөөдрийн хэлэлцэх асуудлын эхэнд орон сууцны ипотикийн зээлийн санхүүжилтийн журмыг батлах тухай байсан юм. Дөнгөж сая хуралдаанаас орон сууцны зээлийн хөнгөлөлттэй санхүүжилтийн журам батлав. Ингэснээр ипотекийн найман хувийн зээлийн санхүүжилтэнд зарцуулагддаг 300 тэрбум төгрөг 500 тэрбум төгрөгт хүрч нэмэгдэх аж. Санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлснээр ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй хүмүүсийн 70 хувийг хамруулах бололцоо бий болно гэж үзэж байна. Түүнчлэн Засгийн газар утааны голомтод амьдарч буй иргэдийг түлхүү орон сууцжуулах бодлого барьж байгаа бөгөөд төсвийн хөрөнгөөр Яармагт орон сууцны хороолол барьж буй. Уг хороолол ирэх сард ашиглалтад орно.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30415
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.