Нүүрс тээвэрлэгчдээ анхаарахгүй бол өлсгөлөн зарлана гэв

2018-11-27 Байгаль орчин

Хэвлэлийн бага хурал


Тавантолгойн нүүрс тээвэрлэгч жолооч нарын гэр бүлийнхэн болон “Монголын эрчүүдийн хөгжлийн нийгэмлэг” хамтран мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 160 компанийн нэр дээр 13 мянган жолооч нүүрс тээвэрлэж байгаа аж. Сүүлийн үед БНХАУ-ын талаас нүүрс татан авалт удааширснаас хэдэн зуун километрын урт цуваа үүсэх болсоор багагүй хугацааг үдэж буй юм. Энэхүү цуваанд олон хоногоор цаг нөгцөөж байгаа жолооч нар шатахуунаа барж, сэтгэл санааны гүн хямралд орж байгааг тус нийгэмлэгийнхэн энэ үеэр онцлон хэлж байлаа. Мөн Монгол Улсын ажлын байрны хамгийн хүнд нөхцөлд нүүрс тээвэрлэлт хийж, ар гэрээ тэжээхийн төлөө зүтгэж яваа гэдгийг ч тодотголоо. Тэр ч бүү хэл архинд донтож, осолд орж, гэмт хэрэг үйлдэж, амь насаа алдсан золгүй тохиолдлууд ч гарах болжээ.

“Монголын эрчүүдийн хөгжлийн нийгэмлэг”-ийнхэн 100 гаруй километр алхаж, 500 жолоочтой биечлэн уулзаж, нөхцөл байдал ямар байгаа талаар судалгаа хийжээ.

Судалгаагаар Тавантолгойгоос нүүрс тээвэрлэж байгаа жолооч нар архины хамааралтай болж, сэтгэл гутралд орж, амь насаа алдаж, ар гэр нь хүнд стресс торж байна гэв. Мөнгө төгрөг олохоосоо илүү их хохирлыг тэр хүмүү самсаж байна. Энэ бол зөвхөн 13 мянган жолоочийн асуудал биш, түүний цаана 40-50 мянган хүний асуудал бий гэдгийг хэлж байв. Эцэст нь жолооч нар аюултай нөхцөлд ажиллаж байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Иймээс Засгийн газарт “Дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай бүх уурхай хамтран тээвэрт явж буй жолооч нарыг дулаан байр, халуун хоол хүнсээр хангах. Сул зогсолттой холбоотойгоор нэг удаагийн рейсний мөнгийг олгож, гэртээ харих  боломжийг бүрдүүлэх. Засгийн газар холбогдох яам, агентлаг, төрийн бус байгууллагуудын Түр зөвлөл байгуулж, энэ сарын 31-ний дотор өргөтгөсөн уулзалт зохион байгуулах. Засгийн газар жолооч нарын асуудлыг анхааралдаа авч, Гадаад харилцааны яаманд үүрэг өгч, иргэдийн эрхийг хамгаалах Консулын газрыг хилийн цаана нээх зэрэг асуудлуудыг багтаах” гэсэн шаадлага хүргүүлж байгаа аж. Засгийн газар дээрх шаардлагыг хүлээн авч, 13 мянган жолоочид анхаарал хандуулж, эрх ашгийг нь хамгаалахгүй бол төрийн бус байгууллагууд суулт хийж, өлсгөлөн зарлана гэв.

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.