Өнгөрөгч долоо хоногийн улс төр болоод нийгмийн, ард түмний халуун сэдэв нь УИХ-ын бүдүүн бүлгийнхний талаас илүү хувь нь ЖДҮ-ийг Дэмжих сантай холбогдсон дуулиан байв. Хамгийн багадаа 950 саяас 1.4 тэрбум хүртэлх зээлийг ууган намын угшилтай, УИХ-ын бүдүүн бүлгийн гишүүдийн талаас илүү хувь нь авчихсан байгаа нь сошиал орчин төдийгүй хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр ээлж дарааллан ил болж байгаа. Бүр болоогүй, ууган намын гал тогоог хариуцагч, ерөнхий тогооч, туслах тогооч Ц.Бат-Энх нарын нөхдүүд ЖДҮ-гийн зээлтэй нэр холбогдсоноор мань Ерөнхий сайдын толгойлсон намын нэр хүнд шороотой, газартайгаа наалдаж тэгшрээд, хоёр талаасаа хотойж эхэлж байна. Энэ янзаараа бол УИХ-ын ирэх сонгуульд МАН босож ирэхгүйгээр дэвсүүлж мэднэ. 65 байтугай зургаан ч гишүүнгүй сууж байвал нэг их гайхаад байх хэрэггүй. Бодлогын намыг бодлогогүй болгож, босож суун тангараг өргөсөн нөхдөө хаяанаасаа хадраад байгаа даргатай нам яаж ялах юм бэ?
ЖДҮ-гийн их дуулианы дундуур жинхэнэ баатар болох гэж тодорсон Ерөнхий сайд, МАН-ын даргын ПИ-АР-ын сурталчилгаа намынхаа эсрэг яваад байгааг ер нь анзаарч байгаа болов уу. Сүүлийн өдрүүдэд “Сэлэм эргүүлж их цэвэрлэгээ хийлээ” л гэнэ, “У.Хүрэлсүхийн удиртгал” л гэнэ. Намын даргаа баараггүй дэмжиж, барьцгүй сурталчилж байгаа бас нэг сайд нь Ч.Хүрэлбаатар. Намын даргаа хар, цагаан дэмжихийн хажуугаар өөрийгөө бас дөвийлгөөд авчихдаг адтай эр. “Ч.Хүрэлбаатар ЖДҮ-г дэмжихгүй байсан” л гэнэ, “Ч.Хүрэлбаатар ЖДҮ-д төсөв суулгахад эсэргүүцсэн” л гэнэ. Өөрсдөө л болж байвал бусад нь яахав гэдэг зарчим монголын улстөрд байсаар ирсэн. Гэхдээ өнөөдрийнх шиг нэг намынхан, тэр тусмаа намын дарга нь хажуу хавиргаа, намын гишүүдээ намнаж, нулимсан түүх харин монголын улстөрд байхгүй.
Гөрдөж байна гэж эндүүрэв. Баримттай, баталгаатай зүйлд түшиглэе! Өнгөрсөн баасан гаригт УИХ-ынх гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэдэн сэтгүүлчдийн асуултад хариулахдаа ам алдчихсан юм. Тэрбээр “ЖДҮХС-гийнталаарЗасгийнгазархолбогдохмэдээллийгаваад 2018 оныесдүгээрсарын 12-ны өдрийн хуралдаанаар шалгаж танилцуулах үүрэг өгсөн. Ингэснээр өнөөдрийн энэ асуудлууд бол Засгийн газраас зохион байгуулсан, Засгийн газраас хийсэн шалгалтын үр дүн гэж үзэж болно” ам алдсан. Түүний хэлснээр өнөөдөр нийгэмд, ард түмэнд ил болж байга ЖДҮ-гийн зээлдэгчдийн цувралыг Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх дэлгэсэн бололтой. Зүй нь, Ерөнхий сайд “Ардын баатар” болохын тулд анд нөхдийгөө золионд гаргав. УИХ-ын сонгууль хаяанд ирчихсэн байхад МАН-ын дарга, Ерөнхий сайд маань ингэж хөгөө чирэх гэж байдаг аа… Нөхрийн тооцоолсноор бол УИХ-ын гишүүн, сайд асан Б.Батзоригоор туг тахиад бусдыг нь аргадаж болно гэж бодсон байх. Гэхдээ тэр том эндүүрчээ. Нэгэнт газартай наалдсан МАН-ын рейтинг эргэж сэргэхэд дор хаяж гурван жилийн хугацаа шаардлагатайг улс төр судлаачид хэлээд байгаа. Долоохон хоногт газарт унатлаа уруудсан рейтингийг бүхэл бүтэн гурван жил зарцуулж байж буцааж авна гэхээр У.Хүрэлсүх түүийг дагалдан баясагч сайд ямар том алдаа хийснээ ухаарах болов уу. “Сайн нэрийг хүсэвч олдохгүй – Муу нэрийг хусавч арилахгүй” гэдэггүйсэн билүү, Ерөнхий сайд аа… Танд маш их итгэсэн ард түмэн, нийгэм чинь эргээд өмнөх засгаа үгүйлэх боллоо. “У.Хүрэлсүхээс Ж.Эрдэнэбат нь дээр байж” гэж ярих боллоо… Хаяагаа хадарч, хүнээ гээж байж маш том ангал руу унах вий дээ… Хувь хүний нэр хүндийг өсгөж болно. Намаа, найз нөхдөө, дүү нараа худалдан байж хувь хүний нэр хүндээ өсгөнө гэвэл эргээд өшиглүүлэхийн цондон шүү…
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.