МАХН-ын ээлжит бус Их чуулган эхэллээ

2018-07-7 Нам хөдөлгөөний амьдрал

МАХН-ын ээлжит бус Их чуулган /07.07/ UB palace-ийн Их танхимд эхэлж байна. Их Чуулганы хурал зохион байгуулах үндэсний хорооноос гаргасан журмын дагуу 21 аймаг, есөн дүүргээс нийт 1019 төлөөлөгч оролцож байна.

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Улс орны өмнө тулгамдсан асуудалд бууж өгөлгүй, эвлэлдэн нэгдэж, гарц шийдэл хайхаар хуралдаж байна. Монгол орондоо монгол хүн хэзээ эзэн болох вэ гэдгийг ярих цэг нэгэнт болжээ. МАХН алдаж онож явахдаа дандаа ард түмэнтэйгээ хамт байсан. МАХН түүхэндээ маш их зүйл хийж, дэлхийд монголыг хүлээн зөвшөөрүүлж чадсан нам юм” гэлээ.

Их чуулганаар намын дүрэм мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн батлахын зэрэгцээ 60 тэрбум хэрэг, Оюутолгой, Эрдэнэтийн асуудал, шүүх засаглалын доголдлын талаар ярилцаж, тодорхой шийдэлд хүрэх юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.