Мөн энэ цаг үед МАН-д бодлого, шинэчлэлийн ажил ид өрнөж байна. МАН-ын 28 дугаар их хурлаас сонгогдсон намын шинэ удирдлага “Шинэчлэл, хөгжлийн хөтөлбөр” боловсруулахаар ажиллаж байгаа. Бид намынхаа бодлого боловсруулах чадварыг сайжруулах, гишүүдийнхээ улс төрийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх талаар олон ажил эхлүүлээд ид явж байна. Энэ бүх үйл ажиллагааг удирдан чиглүүлэх нь Ерөнхий нарийн бичгийн дарга миний гол үүрэг юм. Энэ үүрэг, хариуцлагаас зугатах бодол надад алга.
Иймд намайг нийслэлийн намын дарга болно улмаар засаг дарга болно хэмээн эмээж буй нөхдөд хэвлэлээр явуулж буй элдэв гүтгэлгээ зогсоохыг зөвлөж байна” гэжээ.