УИХ дахь АН-ын бүлэг хуваарийн дагуу өнөөдөр хуралдаж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлыг тус намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хийж, хэд хэдэн асуудалд байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Ардчилсан намын бүлгийн зүгээс Тусгай хяналтын дэд хорооны дарга С.Батболдод албан тоот хүргүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт нэр бүхий есөн сэтгүүлчийг мөрдсөн, тагнасан, чагнасан тухай асуудал сөхөгдсөн. Уг асуудлыг Тагнуулын ерөнхий газраас шалгаж нэр бүхий цагдаа нарт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах саналаа нийслэлийн Прокурорын газарт ирүүлсэн талаар прокурор мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан Тусгай хяналтын дэд хороог нэн яаралтай хуралдуулж, энэ асуудлыг хэлэлцүүлэх талаар албан тоот хүргүүлсэн” гэдгээ мэдэгдэв.
Хоёрдугаарт, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дахин шаардлага хүргүүлсэн байна. Тус шаардлагад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Төсвийн тухай хуулийг зөрчиж, гаалийн болон НӨАТ-ын хөнгөлөлт олгох асуудлыг оруулж ирсэн тул тавдугаар сарын 14-ны дотор Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихыг шаардсан байна.
Ийнхүү тус мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.