Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим айлчлалын бэлтгэлийн ажлыг урьдчилсан байдлаар хангаж эхлээд байна.
Монгол Улсад хийх айлчлалын хүрээнд ноён Жемал Инайшвили болон түүний айлчлалын бүрэлдэхүүнд багтсан төлөөлөгчид Монголын холбогдох албан тушаалтан бизнесменүүдтэй уулзаж тус улсад худалдаа эрхлэх боломж, нөхцөл байдалтай танилцаж холбогдох мэдээллийг авах юм.
Мөн төлөөлөгчид МҮХАҮТ-аас зохион байгуулдаг B2B уулзалт, бизнес форумд оролцож Засгийн Газрын болон томоохон бизнесменүүдтэй уулзахаар төлөвлөж байна. Үүний дараа CACCI-н төлөөлөгчид Монголын аялал жуулчлалын гол бүсүүдээр айлчилж, монгол соёл уламжлалтай танилцана.
Мөн үеэр МҮХАҮТ, Улаанбаатар хотын Захирагчийн Алба хамтран зохион байгуулдаг олон улсын худалдааны үзэсгэлэн “Улаанбаатар Түншлэл-2018” болох бөгөөд үзэсгэлэнд Монголын болон олон улсын компани, аж ахуйн нэгжүүд хүнс, сүлжмэл, хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүнээр оролцох юм.
7 цагийн өмнө
9 цагийн өмнө
11 цагийн өмнө
11 цагийн өмнө
Өчигдөр
87365
30402
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.