
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн хуралдааны эхэнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян гамшгийн нөхцөл байдал, гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны хэрэгжилт болон эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн онцлох арга хэмжээний талаар танилцууллаа.
Тэрбээр “Сүүлийн 10 жилийн байдлаар жилд дунджаар 4600 гаруй удаагийн гамшиг аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн бол 2020-2024 онд 6.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Хэдий гамшиг аюулт, үзэгдэл, ослын бүртгэгдсэн тохиолдол буурсан хэдий ч амь насаа алдсан хүний тоо 29 хувиар, бэртэж гэмтсэн хүний тоо 1.9 дахин нэмэгдсэн. Тиймээс гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2025 онд 9 бүлэг бүхий 30 арга хэмжээний зөвлөмжийг батлуулж, хэрэгжүүллээ.
Энэ хүрээнд “Монгол хүн ба Эрсдэлийн боловсрол аян”-ыг өрнүүлж, үерийн хамгаалалтын инженерийн байгууламжийг сайжруулах, хүүхэд, багачуудын гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлд голчлон анхаарсан.
Цаашид Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51.2-д заасны дагуу төр, хувийн хэвшлийн байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах зардлыг тусган зарцуулах нөхцөлийг сайжруулах, газар хөдлөлтийн бичил мужлалын зураглал хийгдээгүй аймгуудын зураглалыг хийх, шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэх, барилга байгууламжийн газар хөдлөлтөд тэсвэрлэх байдлыг нэмэгдүүлэх хүрээнд 2002 оноос өмнө баригдсан сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дотуур байрны барилга байгууламжийн чанар, газар хөдлөлтөд тэсвэрлэх байдлыг шалгаж, барилга байгууламжийг паспортжуулах ажлыг дуусгах зардлыг шийдвэрлүүлэх хэрэгтэй байна” гэлээ.
4 цагийн өмнө
8 цагийн өмнө
Өчигдөр
2025-12-5
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.