УУХҮ-ийн сайдын 2017 оны А/70 тоот тушаалаар “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого” -ыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд хайлуур жоншны олборлолт, үйлдвэрлэл, экспортын өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагджээ.
Дээрх Ажлын хэсэг өнөөдөр /2018.04.18/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаман дээр хайлуур жоншны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 40 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.
Уулзалт хэлэлцүүлгийн үеэр хайлуур жоншны сэдэвчилсэн геологийн судалгаа, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нинжа нарын асуудлыг цэгцлэх, мэргэжилтэй боловсон хүчин сургаж бэлтгэх, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, экспортын бүтээгдэхүүний ангилал, жишиг үнэ зэрэг тулгамдсан олон асуудлыг хөндөж байв. Мөн төмөр зам, хил гаалийн асуудлыг шийдвэрлэх гээд жоншны салбарыг цэгцэнд оруулбал баялгаа үнэ цэнэтэй болгож чадахыг хэлж байсан юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ойрын хугацаанд 2-3 чиглэлээр хайлуур жоншны олборлолт, үйлдвэрлэлт, тээвэрлэлт болон Бор-Өндөр, Чойр дахь гаалийн салбар болон гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөжээ.
Хайлуур жоншны салбарт тулгамдаж байгаа асуудлууд, түүнийг шийдвэрлэх Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд: УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Дэлгэржаргал /Ажлын хэсгийн ахлагч/, мөн газрын ахлах мэргэжилтэн Д.Дамба, УУХҮ-ийн сайдын зөвлөх Б.Цогтгэрэл болон БОАЖЯ, АМГТГ, МХЕГ, ГЕГ, ТЕГ, Монголын жонш олборлогч, үйлдвэрлэгч, экспортлогчдын холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд багтсан байна.
2 цагийн өмнө
2 цагийн өмнө
Өчигдөр
2024-11-20
2024-11-20
87365
30395
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.