Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэр гаргав. Үүнд,
-Оросын Холбооны Улсын Кемерово хотын худалдааны төвд гал гарсны улмаас түлэгдэж, гэмтэн эмчлүүлж буй хүмүүст зориулан Панкипсинтай тосон түрхлэгийг хүмүүнлэгийн тусламж болгон олгохоор боллоо.
– “Нийгмийн халамжийн сангаас олгох зарим тэтгэмж, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн хэмжээ”-ний 10 дахь заалтад “сонсголгүй, хэл ярианы бэрхшээлтэй” гэж нэмэв.
– УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл санаачилсан байна. Засгийн газрын хуралдаанаар үүнийг хэлэлцээд хэд хэдэн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар болов.
– НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2016-2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцав. Явц удаашралтай болон эхлүүлээгүй байгаа бүх арга хэмжээг энэ онд багтаан хэрэгжүүлж дуусгахыг сайд нарт үүрэг болголоо.
– “Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенци”-д Монгол Улс нэгдэн орохыг дэмжиж, конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
– “Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын “Хүнс, хөдөө аж ахуйн Ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээ”-г соёрхон батлах тухай” хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
– Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг баталлаа.
– Үйлдвэрлэлийн чадавхи, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт олголоо.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.