Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн мөнгийг 200 гаруй мянган хүүхдэд нэмж олгохоор шийдвэрлэлээ. Ингэснээр дөрөвдүгээр сарын 1-ээс эхлээд 860 гаруй мянган хүүхэд сар бүр хүүхдийн мөнгө авах юм байна. Энэ нь нийт хүүхдийн 80 хувийг хамарна гэсэн үг аж.
Улсын эдийн засаг сайжирч байгаатай холбоотойгоор нийгмийн зорилтод бүлэгтээ чиглэсэн орлого нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх өөр нэг анхаарал татах асуудал нь УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилсан Зээлийн сангийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл юм. Уг төсөлд Засгийн газар саналаа өгнө.
Хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлын дарааллыг дараах хүснэгтээс харж болно.
№ | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
|
Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл* | Д.ЦОГТБААТАР |
|
Хэлэлцээрийн төслийн тухай | Ч.ХҮРЭЛБААТАР |
|
Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулж Засгийн газрын санал, дүгнэлт авахаар ирүүлсэн Зээлийн сангийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл | Ц.НЯМДОРЖ |
|
Конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл | Ц.НЯМДОРЖ |
|
Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | С.ЧИНЗОРИГ |
|
Дүрэм батлах тухай | Х.БАДЕЛХАН |
|
Инновацийн төсөлд грант олгох журмын төсөл | Ц.ЦОГЗОЛМАА |
|
Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухай | Ц.ЦОГЗОЛМАА |
|
“Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” батлах тухай | Ц.ЦОГЗОЛМАА |
10. | Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох тухай | Д.СУМЪЯАБАЗАР |
11. | Бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийн эрх, үүргийг шилжүүлэх тухай | Д.СУМЪЯАБАЗАР |
12. | Хүнс хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээ соёрхон батлах тухай | Б.БАТЗОРИГ |
13. | Нууц асуудал* | Д.ЦОГТБААТАР |
14. | Бусад асуудал* | У.ХҮРЭЛСҮХ |
Танилцуулах асуудал | ||
|
Аймаг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, тэргүүлэгчдийн 2017 оны ажлын тухай | Г.ЗАНДАНШАТАР |
|
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын гадаад томилолтын дүнгийн талаар* | Г.ЗАНДАНШАТАР |
|
Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын талаар* | Г.ЗАНДАНШАТАР |
|
Гадаад харилцааны сайдын айлчлалын дүнгийн талаар | Д.ЦОГТБААТАР |
|
Гадаад харилцааны сайд олон улсын бага хуралд оролцсон дүнгийн талаар | Д.ЦОГТБААТАР |
|
“НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2016-2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын талаар | Ц.НЯМДОРЖ |
|
Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2017 оны худалдан авах ажиллагааны үнэлгээний тайлан | Ч.ХҮРЭЛБААТАР |
|
Газрын нэгдмэл сангийн 2017 оны улсын нэгдсэн тайлан | Х.БАДЕЛХАН |
|
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар | Д.СУМЪЯАБАЗАР |
|
Нууц асуудал* | Д.ЦОГТБААТАР |
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30415
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.