Антибиотикийг хэрхэн зөв хэрэглэх вэ

2018-01-26 Нийтлэл

Зөвлөмж

Эмийн зохисгүй хэрэглээ нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг сайн мэддэг хэрнээ хэн нэгнээс сонсоод өөрт нь тохирох үгүйг ч мэдэхгүй хэрнээ шууд хэрэглэж эхэлдэг. Энэ нь таныг үхэлд ч хүргэх болох талтай. Иймээс иргэн таны мэдлэгт дусал нэмэрлэх үүднээс эмийн зохимтой хэрэглээний талаар бяцхан зөвлөмж хүргэж байна.

Антибиотикийг хэрхэн зөв хэрэглэх вэ

  •  Антибиотикийг эмчийн заасан тунгаар зөвлөсөн хугацааны турш буюу
    гүйцэд хэрэглэх
  • Антибиотикийн мэдрэг чанарыг үзүүлж, өөрт тохирох антибиотикийг хэрэглэх хэрэгтэй
  • Антибиотикийг зөвхөн нянгаар үүсгэгдсэн халдварт өвчний үед эмч
    зөвлөсөн тохиолдолд л хэрэглэдэг.

Антибиотикийг хэрэглэхэд анхаарах зүйл

  • Хэрвээ ямар нэгэн антибиотик танд таардаггүй бол эмчид үзүүлэхдээ заавал хэлээрэй.
  • Тухайн антибиотикийг ууж хэрэглэх боломжтой бол тариагаар хэрэглэхээс татгалзах бөгөөд зөвхөн шаардлагатай үед л тариагаар хэрэглээрэй.
  •  Хүүхдийн гар хүрэхээргүй газарт, эмийн хайрцаг дээрх хадгалах зааврын дагуу хадгалаарай.
  • Хэрвээ антибиотик хэрэглэмэгц арьс улайж тууралт гарах, загатнах, амьсгал давчдах, харшлын ямар нэг шинж илэрвэл, хэрэглэхээ зогсоож эмч, эмийн мэргэжилтэнд даруй мэдэгдээрэй.

Иргэн таны үүрэг

  •  Эмийг дур мэдэн сонгохгүй байх
  • Хэрэглэх эмээ зөвхөн эмчийн заавраар сонгож хэрэглэх
  •  Эмийг баталгаатай газраас (эмийн сан) авах

СБД-ийн 7-р хороо “Энхсүндэр” ӨЭМТөв
Утас 352092

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.