Монгол зэс корпораци Олон улсын хуулийн фирмд ханджээ

2018-01-23 Байгаль орчин

Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах шийдвэрийг “Монгол зэс” корпорацийнхан эсэргүүцэж буйгаа мэдэгдэж, Улсын дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардаж, цаашлаад олон улсын хууль эрх зүйн хүрээнд асуудлыг тавина гэдгээ мэдэгдсэн.

“Монгол зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар Лондоны “Омниа Стратеги” хуулийн фирмтэй хамтран ажиллаж байгаагаа гэдгээ “Ройтерс” агентлагт өгсөн мэдээлэлдээ дурджээ.“Бид өөрсдийн хууль ёсны өмчлөлөө дотооддоо ч, олон улсад ч хамгаалах болно” гэж ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар онцолсон байна. Мөн “Монгол Улс Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд гадны хөрөнгө оруулагчдыг татах шаардлагатай. Гэхдээ Засгийн газрын хийж буй энэ үйлдэл нь хөрөнгө оруулагчдад сөрөг дохиог өгөөд зогсохгүй дахин давтагдвал Монголыг сонирхох хөрөнгө оруулагч олдохоо болино” гэжээ.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.