Манай улсын урдаа барьдаг томоохон ордуудын нэг болох Оюутолгойд одоогоор ил уурхайгаас хүдэр олборлож байгаагийн зэрэгцээ далд уурхайн бүтээн байгуулалтын ажил ид явагдаж байгаа билээ. Уурхайн үйл явц гурван үе шаттай. Эхнийх нь хайгуулын, хоёр дахь нь бүтээн байгуулалтын ажил хийгддэг бол гурав дахь нь олборлолт, хаалтын үе шат юм.
Тус уурхай 2020 онд гүний уурхайгаас анхны хүдрээ олборлон гаргаж эхлэх буюу 2027 онд бүрэн хүчин чадлаараа ажиллах юм байна. Энэ талаар Оюутолгойн хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ц.Ганзоригоос тодруулсан юм.
Тэрбээр “Олон нийтэд зарим мэдээллүүд хүрч чадахгүй байгаа учраас буруу ойлголттой байна. Жишээ нь “Оюутолгой гүний уурхайгаа ашиглаад эхэлчихсэн, 2020 онд шууд бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхлэх юм байна” гэх мэт мэдээллийн буруу зөрүү ойлголт түгээд байна. Тиймээс дахин тайлбарлаж хэлэх нь зөв байх. 2020 онд гүний уурхай зөвхөн анхны хүдрээ авч эхэлнэ. Тэр болтол гүний уурхайд бүтээн байгуулалтын ажил явагдана. 2020 онд анхны хүдэр авсан ч гэсэн хийх бүтээн байгуулалтын ажил үргэлжлэх болно. Жилээс жилд гүний уурхай хүчин чадлаа нэмэгдүүлж явсаар байгаад 2027 он гэхэд бүрэн хүчин чадлаа эзэмшээд өдрийн 95 мянган тонн хүдрийг баяжуулах үйлдвэр рүү нийлүүлэх юм. Хүдрийг гүний уурхайгаас хоёр аргаар гаргаж авахаар төлөвлөж байна. Нэгдүгээрт нь хоёрдугаар босоо амаар хүдрээ лифтээр гаргаж ирнэ, хоёрдугаарт нь ил уурхайгаас явж байгаатай адил газрын гүнээс конвероор дамжуулж хүдэрээ гаргаж ирж баяжуулах үйлдвэр рүү нийлүүлнэ. Бүрэн хүчин чадлаараа ажиллаад ирэхээр хоёр аргаар баяжуулах үйлвэр рүү гүний агуулга өндөртэй хүдрийг нийлүүлэх боломжтой болно гэсэн үг. Ил уурхайгаас арай бага агуулгатай хүдэр олборлох ажил үргэлжлээд явна. Ил уурхайн бага агуулгатай хүдрийг гүний уурхайн их агуулгатай хүдэртэй холиод баяжуулах үйлдвэрийн хүчин чадалд тохирсон хүдрийг нийлүүлэх юм” хэмээн тодрууллаа.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87370
30430
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.