ОХУ-д зорчихдоо анхаарах зүйлс
ОХУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны зүгээс дараах зөвлөмжийг хүргэж байна.
ОХУ-д зорчихдоо дараах зүйлсийг анхаарна уу
- 2014 оноос Монгол Улс, ОХУ-ын иргэд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчиж байгаа тул 1 сараас дээш хугацаагаар ОХУ-д зорчих бол зохих ангиллын визийг урьдчилан авах шаардлагатай.
- Гадаад паспортын хүчинтэй байх хугацааг шалгаж байх, хэрэв 6 сараас доош хугацаа үлдсэн бол паспортаа сунгуулах.
- ОХУ-ын хилээр нэвтрэхэд бичиж олгодог цагаачлалын картыг (миграционная карта) ОХУ-ын хилээр буцаж гарах хүртэл хаяж үрэгдүүлэхгүй байх.
- ОХУ-д зорчих хугацаанд 7 хоногийн дотор бүртгэл хийлгэх журамтай тул түр байрласан газрынхаа хамгийн ойрын шуудангийн салбар, байрласан зочид буудал, эсхүл ЭСЯ-ны Консулын хэлтэст ирж бүртгэл хийлгэх.
- ОХУ-д зорчихын өмнө Монгол Улсын ГХЯ-ны Консулын газрын consul.mn вэбсайтаар орж гадаадад зорчих иргэдэд зориулсан “Сэрэмжлүүлэг”-тэй танилцаж байх.
- ОХУ-аар дамжин Европын болон бусад улс руу зорчихдоо тухайн улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас виз урьдчилан авах.
- Зараар дамжуулан Европын оронд зорчих виз, хуурамч баримт бичиг авч ОХУ-ын хилээр дамжин гарах оролдлого хийснээс ОХУ-ын Эрүүгийн хуулийн дагуу баривчлагдах, хоригдох, ял шийтгэл авах тохиолдол гарч байгааг анхаарах.
- Танихгүй хүнээс битүүмжилсэн баглаа боодолтой эд зүйлс авч явахгүй байх.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам