104 настай Суян удган ийн хэлжээ:
Эр хүний сүнс бүсэндээ, сүлд нь малгайдаа явдаг болохоор хүний хуучин зүйл тэргүүндээ бүү хүргэ гэдэг хуучны үг байдаг. Харин эмэгтэй хүн бүс үгүй болохоор бүсгүй гэдэг байсан бөгөөд сүлд, сүнс нь 2 чихэнд нь байдаг гэнэ. Бүсгүй хүнийг 16 нас хүрэхээр чөтгөр хоргоож эхэлдэг гэж ярьдаг. Тийнхүү эмэгтэй хүн ээмэг зүүж чөтгөрийг хөөдөг болсон ч хамаг гай зовлон, муу муухай нь ээмгэнд нь шингэг гэж чөтгөр хараасан гэдэг. Тиймээс эмэгтэй хүний зүүсэн ээмэг тэр тусмаа үнэт металл энерги их хадгалдаг учраас зүүж буй хүнийхээ бүх гай зовлон, сөрөг энергийг шингээдэг байна. Хэрэв ээмгээ гээчихвэл зовлон ариллаа гээд араас нь харамсалгүй дахиж хос болголгүй хайлуулаад өөр зүйл хийдэг байжээ.
Монголчууд хүний алтан ээмэг олбол муу муухайгаа гадагшлуулдаг, мууг нь арилах болтугай гэж домнож авдаг. Мөн балчир охиндоо өөрийнхөө зүүж байсан хуучин ээмгийг зүүлгэдэггүй! Хэрвээ их үнэтэй ээмэг бол хэлбэр дүрсийг нь өөрчилж зүүлгэх хэрэгтэй гэж зөвлөжээ.
4 цагийн өмнө
6 цагийн өмнө
9 цагийн өмнө
9 цагийн өмнө
Өчигдөр
87365
30401
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.