Томуу, томуу төст өвчний эсрэг вакцинжуулалт нийслэлд 79.9 хувь, орон нутагт 65.5 хувьтай байна

3 цагийн өмнө Мэдээ мэдээлэл

Томуу болон томуу төст өвчний эсрэг вакцинжуулалтын хамрагдалт Улаанбаатар хотод 79.7 хувь байна. Харин орон нутагт 65.5 хувьтай байгааг холбогдох албанаас мэдээллээ.

Мөн эрсдэлт бүлгийн хамрагдалт багш нар болон архаг хууч өвчтэй иргэдийн дунд 100 хувь, эрүүл мэндийн ажилтнуудын дунд 95 хувь, 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхдүүдийн дунд 68 хувьтай байна.

Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд вакцинжуулалт үргэлжилж байгаа тул эцэг эхчүүд хүүхдээ томуугийн эсрэг вакцинд хамруулж, халдвараас урьдчилан сэргийлэхийг уриалж байна. Мөн гараа тогтмол угаах, амны хаалт зүүх, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх, дулаан хувцаслах зэрэг зөв дадлыг хэвшүүлэхийг зөвлөв.

Томуугийн эсрэг хамтдаа!

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.