Монгол Ардын Намын XXVIII Их хурлын бэлтгэл ажлын талаарх хэвлэлийн бага хурал болж байна.
МАН-ын их хуралд оролцох 1309 төлөөлөгч сонгогдсон бөгөөд 1074 буюу 82 хувь нь намын анхан шатны байгууллагын төлөөлөгч, 236 буюу 18 хувь нь удирдах зөвлөлийн квотоор буюу албан тушаалаар сонгогдсон байна.
Намын дүрмийн дагуу нэр дэвшигчдийн 25-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байхаар дүрэмд заасан байдаг. Тэгвэл Их хуралд 306 эмэгтэй буюу 24 хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцох аж.
Хурлын эхэнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “МАН-ын XXVIII Их хурлын зохион байгуулалт бэлтгэл ажил явагдаж байгаатай холбоотой мэдээлэл хийе. МАН-ын Их хуралд оролцох 1309 төлөөлөгчийг насны хувьд аваад үзвэл төлөөлөгчдийн 235 нь 18-35 насныхан байна.
Намын Их хурлын төлөөлөгчдийн дундаж нас нь 43 байгаа. Их хурлаар бид намын даргын улс төрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн даргын дөрвөн жилийн ажлын тайлан, Хяналтын Ерөнхий хорооны тайлан, XXVII Их хурлаас хойш Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал, МАН-ын өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж ирсэн үйл ажиллагааны тайлан, цаашдын чиглэлийн талаарх илтгэлүүдийг хэлэлцэнэ.
Мөн намын дүрмийн өөрчлөлт болон мөрийн хөтөлбөрийн шинэчлэлт орж байгаа. МАН-ын мөрийн хөтөлбөрийн шинэчлэлийг УИХ-ын гишүүн Бямбацогт хариуцаж ажилласан. МАН-ын 210 мянга гаруй гишүүд дэмжигчид Их хурлаас томоохон өөрчлөлт шинэчлэлт гарна гэж хүлээж байгаа” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Улс төрийн намуудыг сүүлийн үед иргэд албан тушаал эрх мэдлийн төлөөх хүмүүсийн бөөгнөрөл гэж хараад байна. Уг нь бол намууд намынхаа дүрэм, мөрийн хөтөлбөрийг Дээд шүүхэд бүртгүүлж үйл ажиллагаагаа эхэлнэ гэж заасан. Улс төрийн намууд өөрсдийн мөрийн хөтбөрөө ард түмэнд бүрэн дүүрэн ойлгуулж, чадаагүйгээс болоод буруу ойлголт төрүүлдэг. Ийм учраас бид намын XXVIII Их хурлаараа мөрийн хөтөлбөрөө өөрчилнө.
Улс төрийн намууд барууны болон зүүний гэж хэт туйлшрах нь буруу. Намын мөрийн хөтөлбөр нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс өөр. МАН нэг нь нийтийн төлөө гэсэн уриатай ажилладаг. МАН-ын анхан болон дунд албан тушаалтны хариуцлагыг илүү нэмэгдүүлэх зохицуулалт хийгдэж байгаа. Дараагийн нэг зүйл бол намын гишүүдийн ёс зүйн асуудал байна. Их хурлаас баталсаны дараа МАН-ын бага хурал, Удирдах зөвлөлийн гишүүдийн тоо тодорхой болно” гэв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.