Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнгөрөгч долдугаар сараас хойш 100 орчим км-ын дугаарлалт үүсээд буй Гашуунсухайтын хилийн боомтын нөхцөл байдалтай өнгөрсөн амралтын өдрүүдэд газар дээр нь очиж танилцлаа.
УУХҮ-ийн сайдаас гадна ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Энхболд нар хил дээр үүсээд буй урт дарааллыг хэрхэн шийдэх гарцын талаар орон нутгийн удирдлагууд, уул уурхайн компани, нүүрс тээрвэрлэгчидтэй уулзаж ярилцсан. Одоогийн байдлаар Авто тээврийн үндэсний төвд 100 орчим аж ахуйн нэгжийн 7000 машин нүүрс тээвэрлэлт хийх зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулж буй аж. Гэтэл эдгээр машинуудыг эзэмшдэг зарим аж ахуйн нэгжүүд тогтсон жолооч байхгүй тул хөлсний хүн авч ажиллуулан, тэдний нийгмийн даатгал гэх мэт татваруудыг огт төлдөггүй байна. Энэ нь эргээд тухайн жолоочийн нийгмийн асуудлыг огт шийдэхгүйгээс гадна машин нь эвдрэхэд засах засварын төв байхгүй зэрэг үүсэх эрсдэлд хариуцлага хүлээдэггүй аж.
Сайд нарын зүгээс үүсээд буй нөхцөл байдлыг Засгийн газарт танилцуулж, шуурхай арга хэмжээ авахаа мэдэгдлээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.