АН-ын шинэчлэлийн хүрээнд АЗХ-ны ерөнхийлөгчийн болон тэргүүн, тэргүүлэгчдийн сонгуулийг өнгөрсөн сарын 30-нд эхлүүлсэн. Улс орон даяар явуулж буй энэхүү сунгааны талаар АЗХ-ны дэд ерөнхийлөгч П.Алтан-Од, Удирдах зөвлөлийн гишүүн, дотоод үйл ажиллагаа хариуцсан нарийн бичгийн дарга Э.Аззаяа, АН-ын намын байгуулалтын хэлтсийн дарга Л.Баттүвшин нар мэдээлэл хийлээ. АЗХ-ны ерөнхийлөгчийг сонгох сунгаа зүүн аймгуудаас эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 19 аймагт амжилттай зохион байгуулжээ. Ингэхдээ тухайн аймаг, дүүрэг тус бүрийн АЗХ-ны тэргүүн, тэргүүлэгчдийн сонгуулийг зэрэг явуулж байгаа аж. Сонгуулийн саналын хайрцгийг тухайн бүс нутгаас битүүмжлэн авчирч, АЗХ-ны байранд тусгай хамгаалалтад авсан байна. Харин битүүмжлэлийн аюулгүй байдлыг хангах тухайд нэр дэвшигчид тусгай аппликэйшн ашиглан саналын хайрцаг битүүмжилсэн өрөөөг гар утаснаасаа 24 цаг хянах боломжтойг хэлж байв. АЗХ-ны ерөнхийлөгчийн сунгаанд С.Эрдэнэболд, Б.Болор-Эрдэнэ нар нэр дэвшин оролцож буй бөгөөд өнгөрсөн хугацаанд мэтгэлцээн хийсэн. Энэхүү мэтгэлцээнийг нийт 500 гаруй мянган хүн үзэж, байр сууриа илэрхийлсэн гэсэн судалгааны дүн гарчээ. Журмын дагуу хоёр дахь мэтгэлцээнийг энэ сарын 16-нд 20.45 цагаас орон даяар шууд дамжуулахаар болжээ.
Одоогийн байдлаар Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл, Ховд, Баян-Өлзгий, Увс аймгууд Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт зохион байгуулах бөгөөд энэ сарын 21-ний 15.00 цагт саналыг тоолж, нэгдсэн дүнг гаргах юм байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.