Хувийн эмнэлгүүдээс дурангийн мэс заслыг монголдоо анх нэвтрүүлсэн “нэрийн хуудас” бол Номуных…

2017-11-10 Нийтлэл

Эрүүл мэндийн салбарт одоогоос 15 жилийн өмнө эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг амбулатори болон стационарийн чиглэлээр харъяалал харгалзахгүйгээр иргэдэд үзүүлдэг хувийн анхдагч том эмнэлгүүдийн төлөөлөл болох Номун өндөр үүдээ нээж байлаа. Тус хамт олон энэ сарын 11-нд 15 жилийнхээ ойг угтан тэмдэглэх гэж байна.

Өдгөө тус эмнэлэг нь Хэвлийн хөндийн бүх төрлийн болон шулуун гэдэсний хагалгааг мэргэжлийн өндөр түвшинд хийдэг, салбартаа түшиц суурь нь болж чаджээ. Учир нь тус эмнэлэг нь дурангийн мэс заслыг түлхүү хөгжүүлэхэд анхаарч эмч эмнэлгийн ажилчдын мэргэжил мэргэшлийг дээшлүүлэхээр жилд 2-3 эмчийг олон улсын, гадаадын болон дотоодын богино хугацааны сургалтуудад тогтмол хамруулсаар ирсэн. Тийм ч учраас энэ төрлийн мэс заслын үр дүн тус эмнэлгийн “нэрийн хуудас” болоод байгааг үйлчлүүлэгч нар нь ам сайтай хэлэх юм билээ.

Тодруулбал, тус эмнэлэг нь 2016 онд шинээр бүдүүн шулуун гэдэсний хагалгааг дурангийн мэс заслын аргаар хийх үйлчилгээг нэвтрүүлж байв. Haemorrhoidal Artery Ligation and Recto Anal Repair / HAL-RAR / Procedure for Prolapse and Haemorrhoids / PPH /  аргаар хийж эхэлсэн нь үйлчлүүлэгчдэд зовиур шаналгаа бага, эдгэрэх хугацаа богино, эмчлүүлэх ор хоног багатай зэрэг эмчилгээний давуу талтай байгаагаас гадна энэ төрлийн хагалгааг Монголдоо анх удаа хийж байгаа хувийн эмнэлэг юм. Мөн магадлан итгэмжлэлд анх удаа амжилттай оролцсон хувийн анхдагч том эмнэлгүүдийн төлөөлөл бол Номун эмнэлэг билээ. 2002 оноос хойш 2006, 2011, 2014 онуудад тус эмнэлэг нь магадлан итгэмжлэлийн шалгалтуудад 95-97 хувийн үнэлгээтэй ажилласаар ирсэн байдаг. Энэ нь тус хамт олны хүчин чармайлт, багаар ажиллах хөдөлмөрийн үр дүнгийн илэрхийлэл болж чаджээ.

Тус эмнэлгийн мэс заслын тасгийн 2009-2013 онуудад хийгдсэн хагалгааны 80 орчим  хувийг хэвлийн хөндийн хагалгаа, үүнээс 55 хувийг төлөвлөгөөт, 45 хувийг яаралтай мэс заслын хагалгаа эзэлж байгаа юм.

Анх тус эмнэлэг нь өөрийн эзэмшлийн 2 давхар байрандаа нийт 25 ортой, 5 эмч, 6 сувилагч болон эмнэлгийн дунд мэргэжилтэн гээд 20 гаруйхан ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан түүхтэй. Харин өнөөдөр 6 давхар барилга байгууламж барьж 2009 онд ашиглалтад оруулснаар эмчлүүлэгчдийн орны тоо болон ажиллах боловсон хүчин, хүний нөөцийн менежмент улам бэхжсээр 155 ортой, 40 гаруй эмч болон зөвлөх эмчтэй, 30 сувилагч, 40 ажилчид, нийтдээ 110 гаруй  ажиллагсадтайгаар эмнэлгийн үйл ажиллагааг явуулж байна. Мөн мэдрэл, мэдрэлийн мэс засал, хүүхэд, ерөнхий мэс засал, эмэгтэйчүүд, чих хамар хоолой, нүд, гэмтэл, уламжлал нөхөн сэргээх зэрэг төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг иргэддээ үзүүлж байна. Үүний зэрэгцээ бүрэн автомат оношлуур хүчин чадал бүхий лаборатори, хэвлийн болон зүрхний хэт авиа оношлогоо, дижитал сүүлийн үеийн өнгө нягтрал сайтай рентген, судасны ангиографийн оношлогоо эмчилгээ, 64 зүслэг хийх нарийвчлалтай компъютертомографи зэрэг сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр эмчилгээ оношлогоо үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлэхийг зорин ажиллаж байгаа хувийн хэвшлийн хамгийн анхдагч эмнэлэгүүдийн нэг болон хөгжиж иржээ.

Тус эмнэлгийн бас нэгэн тодотгомоор ололт нь 2016 оноос эхлэн бүхий л тоног төхөөрөмжиндөө шинэчлэлт хийж буй явдал юм. Тухайлбал, “Ангиографийн оношилгоо Diagnostic of angiography MNS 6378:2013” стандартын дагуу AXIOM Artis dBA, Siemens Medical Solutions, Germany  ангиографийн оношилгооны аппаратыг шинээр суурилуулан судасны эмгэгийг илрүүлэн оношлох, судасны эмчилгээг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энд нэгэн зүйлийг онцлоход, 2009 оны зургадугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн иргэдэд мэс заслын яаралтай болон төлөвлөгөөт тусламжийг гүйцэтгүүлэх тухай  24/3/75/31 тоот гурван талт  гэрээг НЭМГ-н дарга У.Ганхүү, БГД-н Засаг дарга Л.Амгалан, эмнэлгийн дарга Ж.Жанчив нар байгуулснаар улсын гэрээгээр мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэх эхлэлээ тавьсан байдаг. Улмаар 2010 оны НЭМГ-ын даргын 1/26 тоот эмнэлгийн тусламж үйлчилгээг зохицуулах тухай тушаалаар тус дүүргийн бүх хороодын иргэд болон СХД-ийн 10,11,12,13,14,15,16,17,18,19 хороодын иргэдэд ерөнхий мэс засал, яаралтай тусламж үйлчилгээг Номун клиникийн эмнэлгээр гүйцэтгүүлэх анхны тушаал гарснаар дээрх хоёр дүүргийн иргэдэд  мэс заслын яаралтай тусламж үзүүлж эхэлжээ. Харин энэ үед “Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа” МNS 5095:2013 стандартын дагуу эмнэлгийн бүтэц, зохион байгуулалтыг эмнэлгийн даргын 2009 оны №13 тоот тушаалар тасаг албадын зохион байгуулалтад шилжсэн байдаг юм.

Ийнхүү 2009 оноос “Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа” МNS 5095:2013 стандартын нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн орон тооны доод хязгаарт заагдсанаар мэс заслын тасагт 6-7 оронд 1 эмч, амбулаторийн эмчийг 100.000 дээш хүн амтай бол мэс заслын 3 эмч, ахлах сувилагч 1, мэс заслын сувилагч 4, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний сувилагч 2 оронд 1 байна  гэсэн стандартын  шаардлагын дагуу мэс заслын тасагт ажиллах эмч, эмнэлгийн ажилтан нарыг бэлтгэж эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш 2014 онд НЭМГ-н даргын А/11 тоот тушаалаар СХД-н 10-19 хорооны, БГД-н 12-15,18,19 хорооны иргэдэд, 2014 оны ЭМС-н 209 дугаар тушаалаар БГД бүх хороод, ЧД-н 1-9 хорооны иргэдэд, 2016 оны НЭМГ-н даргын А/04 тоот тушаалаар БГД, ЧД-н бүх хороодын иргэдэд, 2016 оны ЭМССайдын А/279 тоот тушаалаар БГД-н бүх хороодын иргэдэд, 2017 оны ЭМС-н А/294 тоот тушаалаар СХД-н 1-3, 7-11, 18, 20,22-25, 28, ЧД-н бүх хороодын иргэдэд мэс заслын яаралтай тусламжийг үзүүлэх зэрэг тушаал шийдвэрийн хүрээнд  эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байгаа аж.

2008-2012 онуудад мэс заслын тусламж үйлчилгээг эрчимтэй хөгжүүлэх 5 жил байсан гэж онцлон тэмдэглэх нь зүйтэй бөгөөд хагалгааны тоо, төрөл,  үйлчлэх цар хүрээ өсөн нэмэгдсэн.

2009-2013 оны мэс заслын хагалгааны статистик тоон мэдээ:

Д/д Үйл ажиллагаа

 

 

2009 2010 2011 2012 2013
1 Мэс засал

 

359 489 1143 1023 1266

 

Номун эмнэлэг  үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойг угтаж хийсэн ажлууд:

  1. Тасаг албадын дунд “Бүтээлч ажлын аян” зарлагдаж эмчилгээ үйлчилгээний чанарыг сайжруулах, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, ая тухтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 4 тасаг, 4 албаны хүрээнд 8 бүтээлч ажлууд хийгдсэн.
  2. Эмнэлгийн хөгжилд эмчийн оролцоо илтгэлийн уралдаан, Эмнэлгийн хөгжилд сувилагчийн оролцоо эссэний уралдаан эмнэлгийн хэмжээнд зохион байгуулав.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.