Гадны улс орнуудын туршлагаас авах, гээхийн ухаанаар хандаж манай улсад “нутагшуулж” болох зүйлсийг нь авч байвал хөгжлийн гарц хурдсах нигуртай. Тиймээс энэ удаад Сингапур улсын эрүүл мэндийн чиглэлдээ хийдэг зарим зүйлийг онцолж байна.
Сингапур улс нь байгалийн баялаггүй учир иргэнээ эрүүл, өвчин зовлонгүй байлгах тал дээр маш их анхаардаг байна. Тус орны хувьд Нийгмийн эрүүл мэндийг өндөр хөгжүүлж, хүн амынхаа дундаж наслалтыг эрэгтэй 80,4, эмэгтэй 84,9 болгож гайхамшигтай амжилт үзүүлсэн бөгөөд олон улсын шилдэг, шалгарсан туршлагуудыг өөрийн улс орны онцлогт тохируулан хөрсөн дээр буулган ажилладаг аж. Тус улсын эрүүл мэндийн тогтолцоо нь 60 хувийг нь эрүүл мэндийг дэмжих, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, 40 хувийг нь эмнэлгийн тусламж үйлчилгээ эзэлдэг.
Яамны харьяа Эрүүл мэндийг дэмжих хороо нь 1000 хүнтэй ажиллаж, эрүүл хооллолт, “Эрүүл иргэнээр улсаа бүрдүүлэх” алсын хараа бүхий алив өвчнөөс урьдчилан сэргийлэх, ЭМДэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж, “Өвчин эмгэг, хугацаа болоогүй нас баралт, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх замаар Сингапур иргэдийнхээ эрүүл амьдралын чанарыг дээшлүүлж, насыг уртасгахтай холбоотой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг” байна.
Тэд өдөр тутам хүүхдийг шүдээ зөв угааж, хамгаалах тал дээр маш их анхаарч, сургуулиудаар тогтмол үзлэг, зөвлөгөө, кампанит ажил өрнүүлдэг. Мөн нийгмийн эрүүл мэндийн чухал асуудлын нэг болох амьдрах орчин, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийг хангах үүднээс хүн амынх нь 90 хувь нь орон сууцанд амьдардаг байна. 1960 оны эхний улиралд Сингапур улсын иргэд халуун хүйтэн усгүй, нийтийн бие засах газартай, тэр нь усгүй шавааралдсан slum хороололд амьдарч байсан. Харин 1960 оны хоёрдугаар улирлаас эхлэн энэхүү байдлыг халах арга хэмжээ авч эхэлжээ. Ийнхүү ганцхан жилийн дотор 21 мянга, 1965 он гэхэд 54 мянган орон сууц барьж, өнөөдөр Сингапурын бүх иргэн орон сууцанд амьдарч байна. Тодруулбал, 23 дүүрэгт саяаас дээш орон сууц баригджээ. Мөн усны хомсдол асуудалтай учир борооны дуслыг ашиглан цэвэр ус гаргах, хоёрдугаарт далайн усыг давсгүйжүүлэн хэрэгцээндээ ашиглаж байна. Түүнчлэн Малайз улсаас тусгай хоолойгоор дамжуулан усны хэрэгцээгээ хангадаг аж. Харин энэ улсын нас баралтын нэгдүгээр шалтгаанд хавдарын өвчлөл, хатгалгаа, зүрхний ишеми, харвалт, шээс боловсруулах замын өвчлөл, уушгины өвчлөл ордог юм байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.