Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарт мэдэгдэл хүргүүллээ

2017-02-20 Засгийн газар

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх гэж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-тэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Дээрх хөтөлбөрийн хүрээнд урьдчилсан байдлаар тохиролцсон зарим үндсэн нөхцөлүүд, тухайлбал нэр бүхий татвар, шимтгэлийг нэмэгдүүлэх, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхгүй байх гэх мэт нөхцөлүүдээр тохиролцон хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа нь энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдөр байгуулсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 2.4, 2.5, 3.2, 3.9 заалтууд зөрчигдөх, улмаар хэлэлцээрийн хэрэгжилт, биелэлттэй холбогдон хөдөлмөрийн хамтын маргаан үүсэх эрх зүйн нөхцөл бүрдэж болзошгүйг МҮЭ-ийн холбооноос урьдчилан мэдэгдлээ. Уг асуудлаар МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нарт мэдэгдэл хүргүүлсэн байна.

А.Уянга

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.