Зуслангийн бүсүүдэд “Гурван үгт хаяг” байрлуулж эхэллээ

2017-09-8 Байгаль орчин

Нийслэлийн Байгаль орчны газраас зуслангийн бүсийг технологийн шийдэл ашиглан хаягжуулах ажлын хүрээнд зусланд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, төрийн үйлчилгээний байгууллагууд, байгаль хамгаалагчийн байр, худаг, хогийн цэг зэрэг 200 байршилд “Гурван үгт хаяг” байрлуулж, иргэдэд энэхүү шийдлийг танилцуулах арга хэмжээ зохион байгууллаа.

Улаанбаатар хотын зуслангийн тулгамдсан асуудлын нэг нь хаягжилт байдаг. Мэдээллийн технологийн дэвшилд тулгуурласан хаягжилтыг нэвтрүүлснээр хаягаа бусдад зааж өгөх, яаралтай дуудлага өгөх, тусламж авах, захиалга хүргэлтийн үйлчилгээ авахад хялбар болж байгаа юм. Гурван үгт хаягийн апликэйшн нь үнэ төлбөргүй тул бүх хүмүүс ашиглах боломжтой.



Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.