ХАМГИЙН ХАМГИЙН АМЬТАД

2017-09-8 Амьтан

ЧИТА

Хуурай газрын хамгийн хурдан амьтан бол чита төрлийн ирвэс юм. Тэр цагт 112 км газрыг ажралгvй туулж чаддаг байна. Харин агаарт хамгийн хурдан нисдэг нь 55-270 миль/цаг хүртэл хурдалж чаддаг шонхор шувуу гэнэ. Усны ертөнцөд далбаат загас хурдны аварга бөгөөд 68 миль/цаг хүртэл хурдлана. Гэхдээ Калифорнийн Беркелийн их сургуулийн биологич Шейла Патекын үзэж байгаагаар, амьтны ертөнцийн хамгийн хурдан нь том эрүүт шоргоолж юм байна. Учир нь уг шоргоолж 145 миль/цагийн хурдаар олз руугаа дайрдаг гэнэ.

ГАЗРЫН ГҮН ДЭХ УСЫГ ТӨВӨГГҮЙ ИЛРҮҮЛДЭГ ШОРГООЛЖ

Казахстаны Семирекийн нутагт амьдардаг нэгэн зүйлийн шоргоолж аагим халуун цөл нутагт ч гүний усны эх ундаргыг олж чаддаг увдистай гэнэ. Зөвхөн ургамлын үрээр хооллодог учир биологичид түүнийг “тариа хураагч” гэж нэрлэдэг. Зургаан хөлтэй уг шороолж хооллохынхоо өмнө ургамлын үрээ дэвтээдэг. Тиймээс хоол хүнсээ газар доорх усны эх булгийн ойролцоо хадгалж нөөцөлдөг аж. Газрыг 40-50 метр гүн нүхэлж байж сая усандаа хүрдэг шоргоолжны үүрээр баримжаалж нутгийнхан худаг гаргадаг байна.

ДАВЖААРСАН МЭЛХИЙ

Цаг уурын дулаарал болон ой хөвчийн нөөц багасч байгаа зэрэг нь мэлхийний биеийн хөгжилд сөргөөр нөлөөлж байгааг Пуэрто Рикогийн Их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Тус арлын хойд хэсгээр нутагладаг хоёр төрлийн мэлхийнд хийсэн судалгаагаар навчит ойн хэмжээ нь 20 хувиар багассан орчинд амьдарч буй мэлхийнүүд биеийн хэмжээ уугуул нутаг нь сүйдээгүй орчинд амьдардаг мэлхийнээс 5-10 хувиар жижгэрсэн гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Гэхдээ судлаачид уг хоёр нутагтны биеийн хэмжээ жижгэрч байгаа нь сайн, муу алин болохыг хараахан тогтоогоогүй байна. Жижиг биетнүүд биеэ хамгаалах, гамшгаас зугтах зэрэг давуу талтай ч давжаарсан шалтгаан нь нэгэнт байгалийнх биш учир сөрөг үр дагавартай байж мэднэ гэж эрдэмтэд болгоомжилж байна.

ХАМГИЙН БЯЦХАН МОГОЙ

Хамгийн жижигхэн могой бол Карибын тэнгисийн ойролцоо Барбадос арлын зүүн хэсэгт буюу өтгөн ой ширэнгэтэй бүсээр нутагладаг, 10 см-ээс хэтрэхгүй урттай, утсан могой юм. Эл амьтныг нээсэн Пенсильваны их сургуулийн биологич Блэйр Хежес өмнө нь мэлхий, гүрвэлийн төрлийн хамгийн бяцхан зүйлийг ч бас илрүүлж байжээ. цагт 112 км газрыг ажралгvй туулж чаддаг байна. Харин агаарт хамгийн хурдан нисдэг нь 55-270 миль/цаг хүртэл хурдалж чаддаг шонхор шувуу гэнэ. Усны ертөнцөд далбаат загас хурдны аварга бөгөөд 68 миль/цаг хүртэл хурдлана. Гэхдээ Калифорнийн Беркелийн их сургуулийн биологич Шейла Патекын үзэж байгаагаар, амьтны ертөнцийн хамгийн хурдан нь том эрүүт шоргоолж юм байна. Учир нь уг шоргоолж 145 миль/цагийн хурдаар олз руугаа дайрдаг гэнэ.

 

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.