МАН-ын гишүүд Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын гадаа жагсаж байна

2017-09-5 Нам хөдөлгөөний амьдрал
Зураг

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын гадна талбайд МАН-ын гишүүн гэх иргэд эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж байна. Тэд “Баянзүрх дүүргийг хоёр хуваах асуудлыг дэмжиж байна”, “Дүүргийн АН-ыг эсэргүүцэж байна”, “АН хууль бус үйл ажиллагаагаа зогсоо”, “Баянзүрх дүүрэг Засаг даргагүй удаж байна”, “Иргэдэд төрийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж өг” зэрэг уриа лоозон барьжээ.
Иргэдийн жагсах болсон шалтгаан нь тус дүүрэг дэх хууль бус томилгоо, төрийн байгууллагын үйл ажиллагааны доголдол зэргийг шүүмжилж байгаа гэнэ. Жагсаалыг МАН-ын зарим төлөөлөгч болон гишүүд дэмжигчид зохион байгуулж байна.
А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.