Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг улс төрийн бодлогын зөвлөхөөрөө өнөөдөр томиллоо. Ийнхүү тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга тангаргаа өргөснөөсөө хойш анхны зөвлөхөө томиллоо.

Ерөнхийлөгчийн тухайд, улс төрийн бодлогын зөвлөх бол хамгийн гол түшүүрэг нь билээ. Н.Алтанхуягийн хувьд Ардчилсан намын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан туршлагатай улстөрч. Ардчилсан намыг эв нэгдлээр зангидаж, түүний тэргүүлж байсан Шинэчлэлийн Засгийн газар хамгийн их бүтээн байгуулалт хийж, улс эх орныхоо төлөө ажилласан засаг юм.

С.Уянга