Шинэ Ерөнхийлөгч энэ сарын 10-нд Их танхимд тангараг өргөнө

2017-07-8 Ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр болсон сонгуулийн үр дүнтэй холботойгоор Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг энэ сарын 10-нд буюу Даваа гарагт хийх талаар УИХ-ын даргатай ярилцсан байна.

Тэрбээр “Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөх. Энэ талаар УИХ-ын даргатай ярилцав. Долоодугаар сарын 10-н буюу нөгөөдөр. Ёслолын бэлтгэлийг шуурхай хангах” гэж жиргэжээ.

УИХ-ын чуулганы өнгөрсөн пүрэв гаригт буюу долоодугаар сарын 06-ны нэгдсэн хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэн, баталжээ.  УИХ-аас баталсан тогтоолын  дагуу шинээр сонгогдох Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн ордны Их танхимд тангараг өргөх юм байна.

 

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.