Улсынхаа Ерөнхийлөгчөөр хэнийг сонгох вэ

2017-07-7 Ерөнхийлөгч

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох долоо дахь удаагийн сонгуулийн дахин санал хураалт өглөөний 07.00 цагт  орон даяар зэрэг эхэлж, санал хураалт үргэлжилж байна.

Зургадугаар сарын 26-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох долоо дахь удаагийн сонгууль болж, нэр дэвшигч М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар нарын хэн нь ч олонхын санал авч чадаагүй тул дахин санал хураалтыг  явуулахаар болсон билээ.

Анхан шатны санал хураалтын ирц 68.2 хувьтай, Ардчилсан намын нэр дэвшигч Х.Баттулга 38.1 хувийн буюу хамгийн өндөр 517 мянган хүний саналыг авсан бол МАН-ын нэр дэвшигч М.Энхболд 30.32, МАХН-ын нэр дэвшигч 30.19 хувийн санал авсан. Тиймээс Х.Баттулга, М.Энхболд нарын дунд дахин санал хураалтыг явуулж байгаа юм.   Нэр дэвшигчдийн хэн нь сонгогчдын 50+1 саналыг авч чадсан нь Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болно.

Харин дахин санал хураалтын дүнгээр нэр дэвшигчдийн хэн нь ч 50+1 хувийн саналаа авч чадахгүй тохиолдолд дахин сонгуулийг явуулна. Дахин сонгуулиар намууд шинэ нэр дэвшигч “сойно” гэсэн үг. Харин ирц 50+1 хувьд хүрээгүй аймаг, сумдад нэмэлт санал хураалтыг явуулах юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.