Алдарт эхийн одонтой ээжүүдийн холбооноос мэдэгдэл гаргав

2017-07-5 Ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийннэгдсэн дүнгээр нэр дэвшигчид маань хэн нь ч олонхийн санал аваагүйг  СЕХ-оос албан ёсоор мэдэгдэж, Сонгуулийн төв байгууллага хуулийн дагуу14 хоногийн дотор хоёр дахь шатны санал хураалтыг  зарлан, зохион байгуулж байна.

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж  өрсөлдсөн  С.Ганбаатар сонгогчидод  хандаж  “Хоёр дахь шатны санал хураалтад Цагаан сонгууль”-ийн  хувьсгал хийхийг уриалсан явдалд харамсаж, “Алдарт эхийн одонтой ээжүүдийн холбоо” ТББ-аасмэдэгдэл гаргахад хүргэлээ.

Төрийн тэргүүн Ерөнхийлөгчөө сонгох сонгуулийн ирцийг саармагжуулан сарниулах, сонгуулийн саналавалтыг  хүчингүйд тооцуулах, улмаар төрийн дээд  удирдлагын тогтолцоог  алдагдуулж, хувийн эрх ашгийн үүднээс улс төрийн тэмцэл хөдөлгөөнд уриалж байгаа  “Цагаан  хувьсгал” гэгчийг “Алдарт эхийн одонтой ээжүүдийн холбоо” ТББ эсэргүүцэж байна.

Эзэн Чингис хааныхаа үргэлжлэл болсон Монгол орон гэж эх дэлхий сонсдог энэ цаг үедэх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын  төлөө,эрх чөлөөт ардчилсан Монголынхоо төлөө Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдахь шатны санал хураалтад  өргөнөөр оролцохыг уриалж байна.

“Алдарт эхийн одонтой ээжүүдийн холбоо” ТББ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.