Монголбанкны 2025 оны санхүүгийн тайланг олон улсын PWC аудитын байгууллагаас “Өөрчлөлтгүй” буюу “Зөрчилгүй” гэж дүгнэжээ.
Төв банкны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монголбанк санхүүгийн тайлангаа жил бүр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус аудитын байгууллагаар аудитлуулж, баталгаажуулдаг. Энэ нь тайлангийн үнэн зөв, бүрэн дүүрэн байдал болон стандартын нийцлийг хараат бусаар үнэлүүлж, дотоод гадаадын хэрэглэгчдийн итгэлийг бэхжүүлэхэд ач холбогдолтой юм.
PwC аудитын байгууллага нь дэлхийн 158 улс оронд салбартай, Монгол дахь салбар байгууллага нь 2010 оноос хойш тогтвортой ажиллаж, төрийн байгууллагуудын санхүүгийн тайланд хараат бус, хөндлөнгийн аудит хийж, баталгаажуулж ирсэн.
Монголбанкны хувьд жил бүрийн санхүүгийн тайлангаа тус байгууллагаар аудит хийлгэж, баталгаажуулж ирсэн бөгөөд өмнөх жилүүдийн тайлангаар өгөгдсөн зөвлөмжүүдийг бүрэн хэрэгжүүлж, зөрчлийг залруулснаар 2025 онд ийнхүү “Зөрчилгүй” дүгнэлт авчээ. Хөндлөнгийн аудитын дүгнэлт нь зөвхөн санхүүгийн тайлангийн шалгалт бус, төв банкны институцийн хараат бус байдал, засаглалын чанар, олон улсын нэр хүнд, зах зээлийн итгэлийг илэрхийлэх чухал үзүүлэлт болдог аж.
1 цагийн өмнө
2 цагийн өмнө
4 цагийн өмнө
12 цагийн өмнө
12 цагийн өмнө
2026-05-20
2026-05-20
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.