Ахлах ангийн сурагчид нэгнээ бүлэглэн зодож, бэртээжээ

1 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл

 

Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын “Эрдмийн далай” сургуулийн ахлах ангийн суралцагчид бүлэглэн нэгнээ зодож, бэртэл учруулсан хэрэг гарчээ.

Өсвөр үеийнхэн, хүүхэд залуусын дунд үе тэнгийн дарамт, дээрэлхэл, хүчирхийлэл нэмэгдэж буй нь зөвхөн нэг сургууль, нэг гэр бүлийн асуудал бус, нийгмээрээ анхаарал хандуулах асуудал. Хүүхэд бүр айдасгүй, аюулгүй, эерэг орчинд сурч боловсрох эрхийг хамгаалах нь хамтын үүрэг юм.

Иймд боловсролын сургалтын байгууллагын удирдлагууд, хүүхэд хамгааллын баг, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдийн хүмүүжил, төлөвшил, сэтгэл зүй, аюулгүй байдлыг хамгаалахад хамтран ажиллахыг Боловсролын ерөнхий газраас уриаллаа.

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.