Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 66 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

1 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 6, гал түймрийн 66 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, 85 иргэний аюулгүй байдлыг ханган, 9,3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд мэргэжлийн байгууллагуудын хамтарсан бүрэлдэхүүн ой хээрийн түймэр, шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл хяналтаар өдөр бүр үүрэг гүйцэтгэж байна.

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн 6 дуудлага бүртгэгдсэн.

Хуурайшилтын үед ногоон бүс, зуслангийн чиглэлд ил гал гаргахгүй байх, үнс нурмаа тагтай саванд хийж, хашааны шар өвсөө шатаалгүй цэвэрлэж, орчны хог хаягдлын галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 66 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.