Монгол Улсын Ерөнхийлөгчийн тав дахь удаагийн сонгуулийн дүн гарчээ. Нэр дэвшигч Х.Баттулга 517478, М.Энхболд 411748, С.Ганбаатар 409899 санал авсан байна. СЕХ-ноос мэдээлж байгаагаар Х.Баттулга, М.Энхболд нарын дунд дахин санал хураалт явуулж, өрсөлдүүлэхээр болжээ.
Хуулийн дагуу дахин санал хураалтыг анх санал хураалт авсан өдрөөс хойш буюу энэ сарын 26-наас хойш 14 хоногийн дотор явуулах учиртай. Тэгэхээр дахин санал хураалт долдугаар сарын 10-ны дотор болох юм. Дахин санал хураалт явуулж, шинэ Ерөнхийлөгч сонгогдож, МУ-ын тавдахь Ерөнхийлөгч ирэх долдугаар сарын 10-ны өдөр тангаргаа өргөх ёстой юм.
С.Гэрэлсүх
10 цагийн өмнө
13 цагийн өмнө
2025-07-2
2025-06-26
2025-06-26
87957
32458
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.