Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважавтай бизнес, эдийн засгийн салбарын цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-Манай улсын эдийн засаг хүлээгдэж байгаагаас өндөр буюу 4-5 хувийн өсөлт үзүүлээд байна. Үүнд экспортын орлого голлох жин дарснаас гадна татварын орлого өссөн нь нөлөөлсөн байна?
-Би одоогийн хямралыг 2013 оноос ярьж байгаа. Мөнгө хэвлэхээс эхлээд л ярьсан даа. Мөнгө их хэмжээгээр хэвлэж болохгүй. Ядаж ямар ч хууль, журам гаргахгүйгээр зах зээл рүү бондуудаа шууд явуулчихаж байна. Засгийн газар нь хийх ёстой ажлаа хийхгүй байна гэх зэргээр ярьсан. Мэдээж эдийн засаг 2011 онд 17 хувь өссөн. Дараа нь макро эдийн засгийн уг ололтыг микро эдийн засаг руу шингээх системээ хийж чадаагүй алдсан.
Бид хоёр нэр дэвшигчтэй уулзсан. Хандлагаа ч хэлж байгаа. Танхимын зүгээс ерөөсөө л макро эдийн засаг, мөнгөний тогтвортой байдлыг хүсч байна. Төгрөгөө 2300 дээр ядаж хоёр жил тогтвортой байлгаад өгөөч. Жилд 20 хувиар саваад байхаар хэцүү шүү дээ. Бидний жилийн ашиг үсрээд 7-8 хувь байна. Гэтэл хоёр жилийн ашгийг нэг жилийн мөнгөний уналтаар саваад дуусч байна. Тиймээс бид тэсэхээ байлаа. Иймд манай танхимын байр суурь бол ойрын гурван жилд макро эдийн засгийн тогтвортой байлгах асуудлыг хүсээд байна.
Микро эдийн засаг руу шингээх зүйл нь миний тухайн үед харж байсан өнцгөөр татварын системийн бодлогыг өөрчлөх хэрэгтэй. Хоёрдугаарт, банкны систем байсан. Энэ хоёр зүйлийг хийж чадахгүй бол наад ололт чинь унах юм байна гэсэн. Энэ нь батлагдсан. Эдийн засаг 17 хувь хүрч өсөөд унасан.
Дээр нь зах зээл рүү 2013, 2014 онд 5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөг хийгээд өгөхөд нөгөөх нь микро эдийн засаг руу оролгүй алга болчихож байгаа юм. Энэ том мөнгө, сангийн бодлогууд яагаад шингэхгүй байна гэвэл үүнийг шингээх микро эдийн засгийг бүрдүүлэгч аж ахуй нэгжүүд, малчин тариаланч нар ч орно шүү дээ. Тэдгээрийг бэлдэх ёстой байсан.
Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гаргасан нь компаниудад маш том бололцоо олгосон. Үүгээр 33 мянган компани 34.5 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний ажил үйлчилгээ, хөрөнгийнхөө орлогыг ил болгосон. Нэг ёсондоо ийм хэмжээний дотоодын хөрөнгө оруулалт орж ирсэн гэсэн үг. Энэ 33 мянган компани зөв тайлантай, зөв татвартай болоод ирсэн. Улмаар 2016 оны нэг сараас НӨАТ-ын систем ажиллуулаад 1700 байсан кассыг өнөөдөр 40 мянга болгосон. Бүх цэгүүдийн орлогыг эх үүсвэрийг бүртгэлийн системээр мэдээд авчихлаа. Үүний үр дүнд сая татварын орлого биелж байгаа юм. Энэ бол бүтээмж ихэссэндээ биш хуучин зах зээлийнхээ 60 хувиас авч чадахгүй байсан татварыг аваад эхэлсэнтэй холбоотой. Одоо үүн дээр дараагийн тоглолтууд гарч ирнэ. Энэ нь татвар нэмнэ гэсэн үг биш л дээ. Татварын системийн бодлогыг шийдэх систем дээр танхимыг төлөөлж буй хүний хувьд би их сургуулийн дөрвөн том доктортой хамтарч ажиллаж байна. Энэ сарын сүүлээр дуусна. Хамгийн бага татварыг аваад хамгийн их улсын төсөв бүрдүүлэх математикийн бодлого бодож байна гэсэн үг.
-Валютын сангийн хөтөлбөр хэрэгжсэнээр эдийн засагт ихээхэн эерэг хүлээлт гарч байна?
–ОУВС-тай хамтран ажилласнаар арилжааны банкуудын системийн хяналтыг хийж, аудитын шалгалт оруулна. Ер нь сүүлийн гурван жилд Монголд явуулсан мөнгөний бодлого зөв байсан уу, эсвэл буруу байв уу гэдэгт хариулт олно. Гэхдээ буруу гэдэг нь бараг нотлогдоод байгаа л даа. Төгрөгийн ханш 1400 байсан бол одоо 2400 болсон. Дээр нь зах зээл рүү оруулсан 5 тэрбум ам.доллар хаачсан юм бэ. Юунд шингэсэн бэ. Эхнээсээ төв банкинд хийсэн шалгалтаар гарч ирж байх шиг байна. Ер нь бид хуучнаа муулах гэж шалгаж байгаа юм биш. Банкны системээ ОУВС-тай нийлээд нэг сайн шалгаад авчихая. Ингээд банкны систем эрүүлжээд ирвэл эдийн засаг өшөө өсөлттэй явна. Өнөөдөр эдийн засаг 4.2 хувь өссөн гэж байгаа. Дараа жилийн өдийд эдийн засаг улам эерэг болно. Тэр үед манай төр засаг хийх гэж байсан менежментийн өөрчлөлтөө орхичих тал байдаг. Ийм үзэгдэл өмнө нь гарч байсан. Эдийн засаг сэргээд ирэхээр тайвширдаг. Тийм зүйл битгий гараасай гэж танхим манаачаар зогсох сонирхолтой байгаа.
Нөгөө талаас, өнгөрсөн гурван жилийн хугацаанд зах зээл дээр мөнгө дутагдаж байсан гол шалтгаан бол арилжааны банкууд, тухайн үеийн төр, төв банктай нийлээд том мөнгөний менемжентээс үйлчилгээний зардлаа олж авчихаад, үндсэн зах зээл рүү зээл өгдөг, нөгөө жижиг аж ахуй нэгжүүдтэйгээ ажилладаг процесс зогссон. Тийм учраас зах зээл дээр тэр аяараа мөнгө дутагдсан асуудал байгаа. Ний нуугүй хэлэхэд, өнгөрсөн жилийн наймдугаар сард валютын ханш огцом өсөхөд Эрдэнэтийн 49 хувийг авах мөнгийг хоёр өдөрт гаргасан нь нөлөөлсөн. Ер нь 8-9 сард байдал их эвгүй болсон шүү дээ. Энэ үед төв банк бодлогын хүүгээ өсгөж өгсөн нь цаад утгаараа арилжааны банкуудыг аварсан. Арилжааны банкуудаас зээл авах боломжтой аж ахуй нэгжүүд цөөрч, эдийн засаг зогссон. Энэ үед банк хадгаламжийн хүүний мөнгө төлөх ёстой шүү дээ. Тэр зардлаа олохны тулд Засгийн газрын гаргасан 17 хувийн хүүтэй бондыг авсан.
-Шалгалтаар төв банк ихээхэн хэмжээний алдагдал хүлээж ирсэн нь тодорхой болсон. Энэ талаар та тодруулахгүй юу? ОУВС-аас арилжааны банкуудын активын чанарыг шалгаж намар гэхэд үр дүнг нь мэдээлнэ гэсэн?
-Төв банкны үйл ажиллагааны зардал цэвэр Засгийн газар дээр ирдэг. Энэ нь цаагуураа татвар төлөгч бидний нуруун дээр ирдэг гэсэн үг. Хамгийн наад захын жишээ хэлье. Интервенц хийхийн тулд төв банк нь тодорхой нэг банкнаас 500 сая ам.долларыг 2014, 2015 онд ч билүү авч байсан байгаа юм. Тодорхой хугацааны дараа 500 сая ам.долларыг тэр дүнгээр нь буцааж өгнө. Тэр хооронд ам.долларын ханш 400 төгрөгөөр хэлбэлзэхэд түүний зөрүү 200 тэрбум төгрөгийг бид төлж байгаа юм. Төв банкны алдагдал нэртэйгээр бид төлдөг.
Өнөөдрийн арилжааны банкуудыг хянах гээд байгаа гол шалтгааныг ухвал 2009 оноос эхтэй. Тухайн үед эдийн засаг хямарч арилжааны банкууд маш хүнд байдалд орсон. Тэднийг аврахын тулд УИХ шийдвэр гаргаж байсан. Ингээд ямар ч тохиолдолд хадгаламж эзэмшигчдийг хохироохгүй, та нар тайван бай гэсэн. Улмаар арилжааны банкуудыг зохицуулдаг хуулиараа үйлчилгээ хийж өгөх нэг цонх нээгээд өгчихсөн юм. Бусад бизнест оролцох эрхийг нээгээд өгчихсөн. Ингээд 2011 оноос эдийн засаг сайжрах үед тэр цонхоо хаагаагүй. Цонхыг онгорхой орхингуут арилжааны банкууд гараад үйлдвэр үйлчилгээний газруудыг худалдаж авах процесс явагдсан. Арилжааны банкуудын гол үүрэг бол мөнгөний зах зээл дээр л ажиллах. Түүнээс биш бусад зах зээл рүү мөнгө эргэлдүүлэх байдлаар орж болохгүй. Ингээд хэдэн үйлдвэрийг авсан. Хамгийн сүүлд Эрдэнэтийг авлаа шүү дээ. Бизнес хийх эрхийг өгсөн. Үүнийг хаах ёстой.
ОУВС-тай хамтран ажилласнаар арилжааны банкуудын системийн хяналтыг хийж, аудитын шалгалт оруулна. Ер нь сүүлийн гурван жилд Монголд явуулсан мөнгөний бодлого зөв байсан уу, эсвэл буруу байв уу гэдэгт хариулт олно. Гэхдээ буруу гэдэг нь бараг нотлогдоод байгаа л даа. Төгрөгийн ханш 1400 байсан бол одоо 2400 болсон. Дээр нь зах зээл рүү оруулсан 5 тэрбум ам.доллар хаачсан юм бэ. Юунд шингэсэн бэ. Эхнээсээ төв банкинд хийсэн шалгалтаар гарч ирж байх шиг байна. Ер нь бид хуучнаа муулах гэж шалгаж байгаа юм биш. Банкны системээ ОУВС-тай нийлээд нэг сайн шалгаад авчихая. Ингээд банкны систем эрүүлжээд ирвэл эдийн засаг өшөө өсөлттэй явна. Өнөөдөр эдийн засаг 4.2 хувь өссөн гэж байгаа. Дараа жилийн өдийд эдийн засаг улам эерэг болно. Тэр үед манай төр засаг хийх гэж байсан менежментийн өөрчлөлтөө орхичих тал байдаг. Ийм үзэгдэл өмнө нь гарч байсан. Эдийн засаг сэргээд ирэхээр тайвширдаг. Тийм зүйл битгий гараасай гэж танхим манаачаар зогсох сонирхолтой байгаа.
Нөгөө талаас, төв банкийг удирддаг таван хууль байгаа. Энэ хуулийг шинэчлэх ёстой. Мөн 2013, 2014 онд төв банк нь Засгийн газрын касс шиг ажиллаж байсан. Цус дэндүү ойртсон. Дээр нь их сонин тоо гарч ирнэ. 2012 онд 3.5 их наядаар хадгаламж нэмэгдэж байсан. 2013 онд тэр хадгаламж шууд 8 их наяд болсон. 2014 онд буцаад 4 их наяд руу унасан байгаа юм. Зөрүү 4-5 их наяд төгрөг ямар учиртай вэ. 2013 онд бүх хүн бизнесээ зогсоогоод хадгаламж руу мөнгөө хийв үү. Аль эсвэл үнэ тогтворжуулах 2.5 их наядын 2 их наяд нь тийшээ эргэлдэв үү. Эсвэл 1.5 тэрбум ам.долларыг арилжааны банкуудаар дамжуулсан шүү дээ. Тэндээс 500 сая ам.доллар нь ороод жил хадгалагдаад буцаад гарав уу. Энэ чинь их аюултай. Ердөө 2 хувийн хүүтэй мөнгийг янз бүрийн шугамаар авчихаад тэрийгээ бизнес рүү оруулахгүй буцаагаад арилжааны банкуудад хадгалуулаад дундаас нь 5-6 дахин ашиг харсан бол яах вэ. Хадгаламжийн хүү 12 орчим хувьтай байгаа шүү дээ. Хэрэв ийм юм хийсэн бол гаргаж ирж толгой дараалан хариуцлага тооцох ёстой. Энэ бол арилжааны банкны системийг ашиглаж мөнгө угааж байгаа үйлдэл юм.
Би төв банкны хяналтын зөвлөлийн гишүүний хувьд хоёр зүйл дээр асуудал тавьж байгаа. Нэгдүгээрт энэ 8 их наядын учрыг олж өг. Хоёрдугаарт Эрдэнэтийн 49 хувийн 400 сая ам.доллар яагаад хоёрхон өдөрт гарсан бэ гэдгийг тодруулж өг. Худалдаа хөгжлийн банкнаас энэ хэмжээний мөнгийг хоёрхон өдөрт гаргаж байхад төв банк яагаад хянасангүй вэ. 20 мянган ам.долларын гүйлгээнээс эхэлж хянах ёстой шүү дээ.
Энэ мэтээр системийн алдаагаа цэгцлэхгүй бол болохгүй. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид өнөөгийн банкны систем, төв банкны алдаатай бодлогоос болж өнгөрсөн дөрвөн жилд сөхөрсөн. Оруулсан мөнгө нь юу ч үгүй алга болоод байна. Тийм учраас Валютын сан гэсэн байгууллага орж ирж зөвхөн менежерийн ажил хийх гэж байна шүү дээ. Гурван жилийн хугацаатай 5.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ. Энэ хугацаанд тэд төсвийн алдагдлыг цэгцэлж өгнө. Мөн 3 тэрбум ам.долларыг зах зээл рүү оруулж өгөөд аж ахуй нэгжүүдийг аврах гээд байна. Яагаад гэвэл өмнө нь тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд ажил нь зогссон олон компани бий. Хэрэв үргэлжлүүлж хөрөнгө хийж, уг ажлаа дуусгахгүй бол өмнө нь оруулсан хөрөнгө нь үнс болно. Иймээс аж ахуй нэгжүүдийг аврахын тулд бага хүүтэй 3 тэрбум ам.доллар хэрэг болж байна.
-Валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх нэг чухал зорилт бол төсвийн алдагдлыг бууруулах. Үүнтэй холбоотойгоор төрийн албыг цомхон, чадварлаг болгох сорилт тулгарна. Уг нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ?
-Манай танхимаас өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-д найман зүйлтэй шаардлага тавьсан. Үүний тав нь төрийн менежменттэй холбоотой. Өнөөдөр 183 мянган төрийн албан хаагч байна. Хэмжээнээсээ 40-50 мянгаар хэтэрчихсэн байгаа. Яагаад ингэж илүүдсэн шалтгаан бий. Сүүлийн арван орчим жилд хамтарсан Засгийн газар гэж байгуулагдсан. Хувь заяаны эрхээр аль нэг нам нь олонхи болоогүй. Иймээс хамтарсан засаг байгуулж, олон намын бүх хүнийг төрийн албанд багтаах гэж хүчээр төрийн удирдлагын менежментийн тоог өсгөсөн. Сайндаа л 30 мянга байх ёстой төрийн удирдлагын орон тоог 70 мянга болгосон. Тэгэхээр үүнийг агшаах боломж одоо Ардын намын нөхдөд байгаа. Ганц нам удирдаж байна. Мэдээж 183 мянган хүний 120-130 мянга нь багш, эмч зэрэг албан хаагчид байгаа. Энэ бол байх ёстой тоо. Харин цаана нь 70 мянган удирдлагын албан тушаалтан байна. Үүнийг багасгаж 30 мянга болгоход яах ч үгүй.
Нөгөө нэг шаардлага нь төрийн өмчит улсын үйлдвэрийн газар буюу төртэй холбоотой 100 гаруй компани байна. Эдний алдагдал гэхэд 10 гаруй их наяд төгрөгөөр яригдаж байна. Энэ мөнхийн алдагдалтай явдаг компаниудыг албан ёсны зах зээл рүү нь оруул. Хувьцаат компани л болгочих. Хөрөнгийн зах зээл рүү орох замдаа тал нь алга болно. Яагаад гэвэл шаардлагыг нь биелүүлж чадахгүй. Хувьцаат компани болж ажиллаад хувьцаа нь унаад ирвэл удирдлагын багийг сольно. Оронд нь намын нөхөр томилохгүй. Харин хувьцаа эзэмшигчид мэргэжлийн хүмүүст компанийн жолоог атгуулна.
-Ер нь төрийн нэрээр зарлагдаж байгаа тендер, концессын цаана шударга бус өрсөлдөөн байна гэж харддаг. Хэдийгээр энэ тухай хуулийн байгууллагаар шийдэгдсэн хэрэг цөөн ч нийгэмд хавтгайрсан үзэгдэл болохыг хүн бүр хэлэх байх?
-Төрийн нийтийн санхүүгийн удирдлагын менежментийг бид сайн хийх хэрэгтэй. Хүмүүс нийтийн мөнгийг надад хамаагүй гэж хардаг. Жишээ нь тендер, концессын асуудал байна. Концесс бол ирээдүйн татвар төлөгч нарт өгч байгаа ачаалал. Тендер бол өнөөгийн татвар төлөгч нарын халааснаас санхүүждэг ажил. Тэгвэл тендер, концессын ажил гүйцэтгэх компаниуд заавал хувьцаат компани байна гээд заагаад өгчих. Нөхцөл байдал шал ондоо болно. Өнөөдөр компани байгуулаад маргааш олон тэрбумаар нь мөнгө аваад явдаг үзэгдэл байж болохгүй. Компаниуд зах зээлийн шударга хуваарилалт, тендер, концесс дээр оролцох шударга боломжийг хүсээд байна. Ороод ашигтай, ашиггүй ажиллах нь компанийн асуудал. Хамгийн гол нь оролцох боломжийг нийтэд шударга өгөөч ээ. Өрсөлдөөнийг хангаж өгөөч гэж хүсч байна.
Өнөөдөр зах зээлд мөнгө хомсдож, компаниуд дөрвөн жил дараалан эдийн засгийн зуд турханыг туулж ирлээ шүү дээ. Бид ажлын байраа цөөлөхгүйн төлөө явж ирсэн. Гэвч эдийн засгийн хямрал гүнзгийрэхийн хэрээр нөгөө компаниуд маань төрийн тендер, төсвийн ажил хийх гэж буцаад алалцаад ирсэн. Ажил авахын тулд авлига өгөх гэдэг. Бусад арга саам хайдаг. Тиймээс компанийн менежментийн засаглалын асуудлыг төрийн ч бай, хувийн ч бай хурдан хийх хэрэгтэй.
-Монгол, Орос, Хятадын бизнесийн салбарынхан саяхан уулзсан. Үр дүнг товчхон тоймлохгүй юу?
-Ер нь гурван улсын төрийн тэргүүн нар дээд хэмжээний уулзалтыг сүүлийн 3-4 жилд байнга зохион байгуулсан. Үүгээр эдийн засгийн интеграцлалд орох, эдийн засгийн коридорыг бий болгох улс төрийн томоохон шийдвэрийг гаргачихсан. Сая Ерөнхий сайд ОХУ, Хятад руу яваад уг ажлыг гүйцэтгэх ерөнхий чигийг гаргаад ирсэн. Одоо үүнийг бичиг цааснаас бодит амьдрал руу хэрэгжүүлэх ажлыг ерөөсөө л компаниуд хийнэ. Тэгэхээр гурван танхимын дарга нарын уулзалт үүн дээр төвлөрсөн. Бидний уулзаж байгаа гол асуудал бол нэг том интеграц явах гээд байна шүү дээ. Үүн дээр бизнесүүдийг түлхүү оруулах, мэдээлэл нээлттэй байх, харилцан мэдээлэл солилцох, хөрөнгө оруулалт гүйцэтгэлийн ажил дээр хяналт тавья гэдэгт түлхүү ярьсан. Салбар хоорондын хуралдаанууд сайн явагдсан. Хоёр улсын танхимын тэргүүнүүд өндөр зэрэглэлийн уулзалт боллоо гэж дүгнэсэн. Дараагийн уулзалт Хятадад болно. Цаашлаад Москвад гэх зэргээр үргэлжилнэ.
Энд нэг зүйлийг хэлэхэд, манай гурван улсын харилцаа улс төр, бизнесийн хувьд ч арай өөр байдаг. Энэ бол цэвэр зах зээлээр зохицуулдаг Америк, барууны харилцаа биш. Хөрш орнуудтай олон жилийн туршлага дээр үндэслэж харилцахгүй бол болохгүй. Сэтгэлийн хөөрлөөр, хэт романтик хандаж болохгүй. Найман сарын өмнө юу болсон билээ, санаж байгаа байх. Үүнээс болж улс төрийн харилцаа жаахан хөрөөд эхлэх юм бол доор нь байгаа бүх бизнесийн харилцаа зогсдог. Тиймээс үүнд маш болгоомжтой хандах ёстой. Эцсийн эцэст бид хоёр хөрштэйгөө мөнхийн байна.
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа гурван нэр дэвшигч танхим дээр чөлөөт уулзалт ярилцлагад орж байна. Та Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцыг хэрхэн харж байна вэ?
-Бид хоёр нэр дэвшигчтэй уулзсан. Хандлагаа ч хэлж байгаа. Танхимын зүгээс ерөөсөө л макро эдийн засаг, мөнгөний тогтвортой байдлыг хүсч байна. Төгрөгөө 2300 дээр ядаж хоёр жил тогтвортой байлгаад өгөөч. Жилд 20 хувиар саваад байхаар хэцүү шүү дээ. Бидний жилийн ашиг үсрээд 7-8 хувь байна. Гэтэл хоёр жилийн ашгийг нэг жилийн мөнгөний уналтаар саваад дуусч байна. Тиймээс бид тэсэхээ байлаа. Иймд манай танхимын байр суурь бол ойрын гурван жилд макро эдийн засгийн тогтвортой байлгах асуудлыг хүсээд байна.
Тогтвортой байдлын хамгийн гол асуудал бол Монгол Улсын өмч дээр оруулж байгаа гадаадын хөрөнгө оруулалт. Уул уурхайн хөрөнгө оруулалт чинь Монгол Улсын төрийн өмч дээр хөрөнгө оруулж байгаа учир төрийн тогтвортой байдлыг гадныхан хэлээд байна. Манай нийт хөрөнгө оруулалтын 90 хувь нь уул уурхай дээр байгаа. Газрын хэвлийн баялаг хуулиар төрийн өмч юм. Тиймээс төрийн институт нь хоорондоо хэрэлдээд зодолдоод, учраа олохгүй бол хөрөнгө оруулахад хэцүү. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаад авъя. Ингэснээр микро эдийн засаг дагаад хөгжинө. Дээрээс нь арилжааны банкууд, татварын системийн өөрчлөлтүүд тууштай явчихвал дэвшинэ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явц бол эв нэгдлийг бататгах, вакцинжуулах, дархлааг нь бий болгох агшин байх ёстой. Гэтэл өдөр бүр зурагтаа асаахаар нэг нөхөр гарч ирээд эв нэгдлийн гагнаас болгоныг тасдаж байна. Улстөрч та нар янз бүрийн хар пи-ар хэрэглээд тасдаж болно. Буцааж гагнахад хэдэн зуун жил болдог шүү. Та нарын нэг хэнэггүй гагнасан гагнаас чинь 50-100 жил болдог юм. Наадах чинь буцаад маш их үнэ цэнээр холбогддог шүү.
Г.Батзориг
8 цагийн өмнө
12 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87363
30392
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.