МАН-аас нэр дэвшигч М.Энхболд “Эрхэм сонгогч та эх орноо бодож, үр хүүхдээ бодож саналаа өгөөрэй. Аль нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр илүү вэ гэдгийг бодоорой. Иргэдийн амьдралд өөрчлөлт гаргах мөрийн хөтөлбөрийг би боловсруулсан. Энэ сонгууль бол Монголын ирээдүйг сонгох сонголт шүү. Хямрал хагарал хоёр миний өрсөлдөгч. Би хэн бүхний итгэлийг бүрэн дүүрэн дааж ажиллана. Би намайг дэмжээгүй иргэдийг итгэлийг олохын төлөө ажиллана” гэлээ.

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар “Ямар ч бүлэглэл олигарх бидний өмнө хөндөлсөж чадахгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад худалдааг хангаж ажиллах хэрэгтэй. Гадаад бодлого гэдэг бол эдийн засгийн том тулгуур. Тиймээс энэ бол зугаалга биш. Би Монголын ард түмний ажилгүйдэл зовлон бэрхшээлтийг бодож, зүтгэсээр, тэмцсээр ирсэн. Монголын ард түмний итгэл намайг энд авчирла. Би өнгөрсөн хугацаанд тэмцсэн бүхнээ хиймээр байна” гэлээ.

АН-аас нэр дэвшигч Х.Баттулга “Мэтгэлцээн их хүлээлт үүсгэсэн. Бид бэлдсэн асуултад хариулаад хэнийг хуураад байгаа юм. Өнөөдөр бид улс төрийн нөхцөл байдлаа харах ёстой. Хэдхэн гэр бүл баялгийг хянахын тулд хууль хүчний байгууллагыг ашигласан” гэлээ.