Шуурхай хурлаар Шадар сайдын ажлын алба, Эрчим хүчний реформын үндэсний хороо, Монополын эсрэг газар, Төрийн худалдан авах ажиллагааны газрууд ажлын гүйцэтгэлүүдээ танилцуулжээ.
Энэ үеэр Шадар сайд Т.Доржханд дараах үүрэг, чиглэлийг холбогдох албаныханд өгсөн байна.
Үүнд,
-Мах, гурилны үнийн өсөлтийн шалтгааныг судалж танилцуулах
-Төрийн худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах, худалдан авалтыг хурдан зарлаж, барилгын улирал эхлэхээс өмнө гэрээ байгуулах,
-Хөрөнгө оруулалт, худалдаа бизнесийн орчныг дэмжих чиглэлд шуурхай ажиллах.
-Нийт албан хаагчдаас ур чадвар, хурдыг шаардана. Үр дүн, сахилга бат дээр онцгой анхаарч алдаа гаргавал хариуцлагыг цаг алдалгүй тооцно.
-Эрх мэдэлтнээс ямар нэг шахалт, шаардлага, нөлөө ирвэл шууд Шадар сайддаа ханд. Аливаа хууль бус нөлөөллийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг онцолсон байна.
2025-08-5
2025-08-4
2025-07-4
88148
32921
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.