“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл болох 93499 төгрөгийг маргааш өдрөөс олгож эхлэнэ гэдгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээллээ.
Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэн бүрд 350 мянган төгрөгийн ногдол ашгийг гурав хуваан олгохоор шийдвэрлэсэн.
Тус шийдвэрийн дагуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 1072 хувьцаатай иргэнд 121500 төгрөг тараасан. Үүний дараа хоёрдугаар сарын 26-нд 100 мянган төгрөгийн ногдол ашиг олгосон. Харин ногдол ашгийн сүүлийн мөнгийг дөрөвдүгээр сард олгохоор төлөвсөн байсан. Үүний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл болох 93499 төгрөгийг маргааш иргэдийн дансанд шилжүүлнэ” гэв.
Мөн хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл мөнгийг хэрхэн авах тухай санал асуулга өнөөдөр хаагдах юм. Тодруулбал, иргэд Е-Mongolia аппликэйшнээр дамжуулан хувьцааны мөнгөө бэлнээр эсвэл Хөгжлийн санд хуримтлуулах, Хуримтлалын дансанд хадгалах сонголтын аль нэгд нь саналаа өгнө.
87653
31460
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.