Аймаг нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнгөрсөн баасан гарагт боллоо. Энэ удаагийн сонгуульд аймаг нийслэлийн 570 тойрогт, 1992 нэр дэвшигч, сум, дүүргийн 1825 тойрогт, 15286 нэр дэвшигч өрсөлдөв. Харин сонгогчдын 53 хувийн ирцтэй буюу улсын хэмжээнд 2.107.290 сонгогчдын 1.119.881 нь сонгуулийн санал хураалтад оролцжээ. Нийслэлийн Иргэдийн хурлын нийт 45 мандатын 40-ийг МАН, тавыг АН авсан бол ХҮН-аас нэг ч нэр дэвшигч сонгогдсонгүй.
Нийслэлийн сонгуулийн урьдчилсан дүн хэдий нь танилцуулагдсан бол аймаг орон нутагт нэмэлт санал хураалт явуулахаар болсон. СЕХ-ноос нийт 19 аймгийн 78 сумын 87 хэсэгт нэмэлт санал хураалт явуулахаар болсныг мэдээлэв. Сумын сонгуулийн хороодын шийдвэрээр өчигдөр 74 сумын 81 хэсэгт санал хураалт явуулаад байгаа бол аравдугаар сарын 19-ний өдөр дөрвөн сумын зургаан хэсэгт нэмэлт санал хураалт болно.
Аймаг, нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн тоо тэнцсэн бол адил санал авсан нэр дэвшигчдийн дунд нэмэлт санал хураалт явуулдаг. Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож, саналаа өгнө.
87350
30344
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.