Гашуунсухайт дахь тээврийн замаар өдөрт тус замаар 1400 гаруй тээврийн хэрэгсэл зорчиж байгаагийн 98.5 % нь давхар чиргүүлтэй буюу даац хэтэрсэн байдлаар нүүрс тээвэрлэлтийг хийж байна. Ингэснээр тус зам дээр өдөрт 4800 орчим тэвш явж байгаа нь замын эвдрэл, элэгдэлд өсөхөд нөлөөлж байгаа бөгөөд анх хийгдсэн ТЭЗҮ-гээсээ зургаа дахин өссөн тээвэрлэлт хийгддэг.
Авто замын тээврийн эрчим ТЭЗҮ-д зааснаар жилд 18 сая тонн нүүрс тээвэрлэх зориулалттай тус авто зам анх хүлээж авахад 6 см зузаантай байсан бол өнгөрсөн 2023 онд хийгдсэн дөрвөн багц урсгал засварын ачаар 52.8%-д нь 12 см зузаантай хучилтыг хийсэн бөгөөд жил болгоны хөрөнгө оруулалтын асуудал хэвийн хэмжээнд үргэлжилбэл хоёр жилийн дараа 239 км тус зам хүнд даацын 12 см зузаантай аспальтан зам болох бүрэн боломжтой.
Өнгөрөгч онд Эрдэнэс Монгол нэгдлийн хэмжээнд 35.1 сая тонн нүүрс тээвэрлэж, Монгол Улсын валютын нөөцийн 70 хувийг бүрдүүлж түүхэн амжилт тогтооход тээврийн нэвтрүүлэлт эрчимжсэнтэй холбоотой. Тээврийн менежментийн төлөвлөлт, зохион байгуулалтын зөв менежментийг хийж, тоног төхөөрөмжийн шинэчлэл, бүртгэл мэдээллийн програм хангамж, техник хэрэгсэл шинэчлэгдсэнээр нийт долоон систем, найман сервис ажилласнаар тээврийн хэрэгслийн шалган нэвтрүүлэлтэд 2-3 минут шаарддаг байсан бол 15-20 секундэд нэвтрүүлэх хурдны хүчин чадал нэмэгджээ.
Гашуунсухайт авто замын зам засварын ажилд 2024 онд 29 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөгдөж байгаагаас мэргэжлийн байгууллагаар замын шинэчилсэн ТЭЗҮ боловсруулах ажил 40%-тай явагдаж байна.
Мөн “Гашуунсухайт авто зам” ХХК-ийн 2024 онд хийж хэрэгжүүлэх онцлох ажилд зам засвар арчлалтаас гадна Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замд олон улсын стандартын дагуу хоёр байршилд жолооч нарыг амарч тухлан, хооллох боломжтой олон улсын жишигт нийцсэн амрах талбайг хоёр цэгт байгуулахаар тендерийн болоод гэрээний бичиг баримт боловсруулагдаж байна. Амрах талбайн байршил Цогт-Цэций болон Ханбогд сумын нутагт “Сүлжээ” гэж олонд нэрлэгдсэн 121 км-т барьж байгуулахаар төлөвлөж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.